Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Friday, December 19, 2014

С ДНЁМ РОЖДЕНИЯ, ДОРОГАЯ ЛЮБИМАЯ ЭНКУШКА!

Нет, никто, никогда не поверит,
Что тебе уже пятьдесят!
Разве можно годами измерить
Нежный голос, улыбчивый взгляд?

Разве может с годами сравниться
Доброта и души чистота?
Пусть на волосы иней ложится,
Не померкнет твоя красота.

Верим – дни твои светлыми будут,
Не коснется их горе-беда!
Рядом будут любимые люди,
И нужна ты им будешь всегда!

Мы поднимем бокалы за твой юбилейный
Яркий, солнечный, радостный возраст любви.
Пятьдесят – юбилей далеко не последний,
Будь здорова и счастлива, сто лет живи! 

Monday, December 15, 2014

БЕЗ ТЕБЯ...


Без тебя проходит день как год
Without you every day is like a year
А миг как длинный день.
Each moment as long as a day
Без тебя мир песен не поет
Without you there is no song in the world
Грустит в саду сирень.
It’s sad in the lilac garden

Без тебя пустынно в том саду
Without you the garden deserted
И так печален клен.
And thus the maple grieves
Отчего к тебе я не иду,
Because of you I am not coming
Понять не может он.
It doesnt understand

Sunday, December 7, 2014

ЭНГИЙН & ӨВӨРМӨЦ...


Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ
Шил хэрэггүй ээ тэнд
Чи бүхнийг харна.
Сэмрэх
Догдлох
Санаашрах
Өмөлзөх
Шархирах нь
Сэлүүрийн цаана тэмцэж буй
Усны түлхэлт шиг л
Сэтгэлийн өвчин гэх үү дээ
Үүнийг би!
Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ
Шил хэрэггүй ээ тэнд
Чи бүхнийг харна...

Monday, December 1, 2014

Өнөөдөр Админ нь нэгэн зууны талыг элээсэн өдөр өө...




Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл
т хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд
би мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжтайхан ээждээ
баярлалаа гээд
Хацар дээр нь з
өөлөн үнсье
Уужуу тайван зангаараа
Өөрийг минь энэрч өсгөсөн
Ухаант буурал ааваа
Энэ л өдөр илүү ихээр сананам...



Tuesday, November 11, 2014

Тунгушдаа БАЯР ХҮРГЭЕ!

 Нийслэлийн 375 жилийн ойн үеэр Тунгуш найз маань АБТА, мөн нийслэлийн шилдэг багшаар шалгарч, өргөмжлөл шагналаа гардан авсан билээ. Энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэж, Тунгушдаа баяр хүргэхээр бидний хэдэн нөхөд нэг орой уулзацгаан /10-р сарын 31-ний баасан гаригийн орой/ хамтдаа хөгжилдөн өнгөрүүллээ.
Энэ уулзалтыг аливаад санаачлагатай, чин сэтгэлээсээ ханддагаараа Энкуш маань зохион байгуулсан бөгөөд 6-р группийнхнээс Улаанбаатарт амьдардаг хэд бараг бүгдээрээ ирсэн /Цээгий, Энкуш, Батгэрэл, Тунгуш, Ц.Эрдэнэчимэг, Энхболор/ тэгээд 5-аас админ би бээр ганцаараа очив. Бусад найзууд тухайн үед ажил амьдралын боломж гараагүй бололтой, бүгд л нэг хүндэтгэх шалтгаан өгүүлж байсан.
Бид эхлээд Bluefin-д Энкушийн өгсөн захиалгын дагуу орж хооллон, пиво ууж сууж байгаад, дараа нь тэндээсээ гарч, караокед очиж баахан дуулцгаав /Энкушээс бусад нь/.  Ц.Чимгээ мэргэжлийн караокечин гэмээр үнэн тасархай гоё дуулж байсан. Мань хэд ард нь жаахан фон хийх маягтай аялсгээл сууж байлаа. Уг нь сайн хамтрагчтай бол Чимгээ янзын дуэт гаргахаар л байсан, даанч Чимгээг 2-р хоолой хийхээр бид 1-ээр дуулахын оронд түүнийг дагаж орчих гээд, нэг тиймэрхүү. Сайхнаа маань л ирвэл янзын сайн партнер болж чадах байх даа. Бас Энкуш хамт караокедсон бол гоё дуулчих магадлалтай байсан. 
Тэр орой Энхболор маань үнэн нүнжигтэй байсан шүү. Караокены цагийн мөнгө даагаад, шөнө тарсны дараа бүгдийг нь машинаараа хүргэж өгөөд /Бид бараг шөнийн 12 өнгөртөл суучихсан байсан/. Энхболорын машин дотор бүгдээрээ вино тойруулж уугаад хөөрхөн халцгаасан. Чимгээ маань тас тас инээгээд, онигоо ч яриад л, өөрийн паянгаа ч хууч хөөрөөд, их л хөгжилтэй байцгаасан бөгөөд одоо бүгдээрээ "хүрд эргүүлэх" боломж гарах л юм бол уулзацгааж байна шүү гээд ам амандаа уралдацгааж байсан. Үнэхээр тэгдэг бол сайхан л байхсан.
Ингээд Тунгушийн шагнал гардах үеийн болон уулзалтын цөөн тооны зургийг сонирхуулахаар тавилаа.

Thursday, October 30, 2014

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Сайхнаа!




Хайрт найз Сайхнаадаа Төрсөн өдрийн мэнд хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ирж буй ирээдүй чинь
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас чинь
Зол жаргалаар дүүрэн байг!
****
Мөнх бус хорвоогийн 
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр чинь
Түмэн жилээр үргэлжлэг!
5б-ийн найзууд нь. 2014 оны 10-р сарын 30



Friday, October 3, 2014

Багш нарын баярын мэнд, найзууд аа!

Бүх найз нартаа, ялангуяа өнөөг хүртэл мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа найз ОЮУКА, ЦООМКО, ТУНГУУШ,ООГИЙ, ЦАЦАА, ЧИМГЭЭ*2, ОЮУНАА, ИЖЛЭЭ, ЖАК, ДООГИЙ,НАРКА, АРИУНАА нартаа онцгойлон энэхүү баярын мэндчилгээг дэвшүүлж, буман олон шавь нартаа хүндлэгдсэн буянтай сайхан багш байгаарай гэж хүсэн ерөөе!  

...Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод 
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж 
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж 
Шуурга сөрж боссон багш нарын амьдралыг хүмүүс сайн мэдэхгүй ээ 
 Өөрийнхөө үр хүүхдэд хичнээхэн зав гаргаа бол доо 
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн 
Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад 
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт 
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих 
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц 
Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад 
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд тэд үлддэг...

Sunday, September 28, 2014

Анхны цас орлоо...

Найзууддаа анхны цастай өдрийн мэнд дэвшүүлье. Ням гаригийн амралтын энэ өглөө сэртэл гадаа цав цагаан цасаар хучигдчихаж. Энэ жилийн анхны цас УБ-т харьцангуй эрт орох шиг.
Хүүхэд байхдаа "Анхны цас" гээд нэг гоё аялгууг сонсоод их догдолдог байж билээ. Анхны цас орохоор тэр санаанд буудаг юм.
Гал бадарч, дөл цацарсан энэхэн насандаа
Гандан бууршгүй хайраа чамд өгсөн
Хэрвээ энэ хайр бүтэхгүй юм бол
Хэзээ хойно мөнхийн шарх болноо... гээд дуулдаг байсан санагдана. Сониноос, 2 хоногийн өмнө Энкуш бид хоёр дуучин Б.Амархүүгийн тоглолтыг UB Palace-т үзсэн, гол нь сэтгэлд дотно орос дуу сонсох гэж. Энкуш "Лето, ах лето..." гээд бүхнээс чанга балиашагдаж дуулаад Амархүүгийн "амласан" 3 өрөө байрыг авчих шахсан шүү, харин би угийн хөлдүү маркийнх болохоороо хөл гарынхаа хурууны үзүүрийг хөдөлгөх төдий л сууж байсан,хэхэ...









Wednesday, September 24, 2014

Сүүлийн үеийн сониноос...

Хэд хоногийн өмнө Төөгий, Хишгээ /Яак/ бид 3 уулзаж, жаахан хууч хөөрцгөөлөө. Сүүлийн үед мань гурваас өөр зав зайтай хүмүүс бараг байхгүй болсон бололтой. "Ардын багш" нарыг зуныхаа амралтаар нэг уулзчих болов уу гээд хараад байсан, байдаггүй шүү! Дээр Оюука нэг утсаар ярихдаа "удахгүй уулзанаа" гээд л байсан, уг нь... Одоо ч хичээл сургууль эхэлчихсэн болохоор уулзана гэдэг улам худлаа болох биз.
Ичкогийн нөхөр Амраа АНУ-д хагалгаанд ороод, сайхан эдгэрээд ирсэн гэсэн. Түрүүхэн Яак, Ичко хоёр уулзаж винодон, жаахан буу халсан гэнэлээ Ичкогийн гэрт. 
Төөгийгийн хайрт хань, манай "алтан хүргэн" Очироо маань Тайландад сургуулиа дүүргээд ирсэн. Төөгий гэртээ хань ижлээ асарч сувилаад тун завгүй байгаа хэдий ч найзуудтайгаа уулзахаар ирж, нэгэн оройг хамт өнгөрүүллээ. 
Манай Яак улам залуужаад л гялалзаад байгаа. Бодвол "нуль бэтмээн" хэрэглээд байгаа бололтой, хэхэ... Манайхнаас хамгийн их сонинтой, армаанчик байдлаар амьдарч байгаа хүн бол энэ бүсгүй гэжугаа. Сайхнаа ирээд, Яакийн сонин хачинг бараг 1001 шөнө сонсоод ч барахгүй байж мэднэ шөө,хэхэ.
Бид гурав уулзалдахдаа зураг хөрөг авах талаар огт санасангүй. Тэгээд ч одоо хөгшрөөд ирэхээр патиараа татуулах тийм ч гого биш санагдаад байдаг болчжээ үнэндээ. Бас би "ухаан муутай" утастай явсан болохоор зураг олигтой авах боломж ч байсангүй. Дараа дараагийн уулзалтуудаа зураг хөрөгтэй нь тавьж байнаа.

Friday, September 12, 2014

Блогтоо салхи оруулав /Сайхнаагийн зургууд/

Хавраас хойш блогоороо зочлолгүй байсаар намартай золгочихож. Харин өнөөдрийн энэхүү билэгт сайн өдөр гэнэт завчлан блогоороо шагайтал нэлээн хэд хоногийн өмнө Сайхнаа маань коммент бичсэн байхыг үзээд ихэд баярлав. 
Админ миний бие худлаа шалихгүйн байж ажил ажил гэж хэнхэглэж явсаар найзууддаа зориулсан блогоо ч хөгжүүлэх зав гаргахгүй, үнэн т1тэж байнаа. Ингээд энэхүү алдаа дутагдлаа гэнэт ухамсарлан, хааяадаа ч болов блогоо ажиллуулж байхаар боллоо. 
Сайхнаагийнхаа Facebook-ээр зочилтол их олон сайхан зургууд тавьсан байхыг харлаа. Лос-Анжелес, Лас-Вегас нтр орж амарсан бололтой. Цөөн хэдэн зургууд сонирхуулахаар нийтлэв. Илүү олныг эндээс сонирхоорой: https://www.facebook.com/saihnaa.lkh/photos_all







Friday, March 7, 2014

НАЙЗУУДДАА, МАРТЫН 8-НЫ МЭНД!


Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад, халуун сэтгэлийн шүтээн 

Та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе!

Thursday, February 13, 2014

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДРИЙН МЭНД, НАЙЗУУД АА


Энэ л өдөр унших шүлгүүдээс...
Дарс ч дэргэд нь ус шиг санагдах
халуухан сэтгэл минийх
Дайн ч дэргэд нь энх санагдах
хатуухан тавилан минийх
Далай ч дэргэд нь гүехэн санагдах
тэр агуу сэтгэл минийх
Даянд ганцхан төрсөн хорвоогийн
тэр дурлал минийх

***
Нууцхан шөнийн эзэн минь
чи над руу ирэхдээ
Нулимс биш хайр биш жаргал
авчирдгийг чинь би мэднэ
Нуурлаад үерлэсэн их амьдралын
жамыг сөрж
Нуугдан уйлж, нууцлан хайрласныг
минь чи мэднэ
Мянга мянган шөнө чи минь
зүүдэнд минь минийх байхаар
Мартагдашгүй ганцхан өдөр зүрхэнд
минь хамт байгаач
Зуу зуун шөнө чи минь зүүдэнд
хамт жаргахаар
Зуурхан түрхэн ч болов зүрхэнд
минь минийх байгаач
Хэнэггүй явсан замд чинь би
чамтай учрахад
Хэнзэлж ургасан хайр зүрхэнд чинь
хоцорсон уу, хэлээч
* * *

Хурц шаргал нар толгой дээрээс цохиж
Хурдлаарай хэмээн намайг яаруулна
Чам руу алхах замыг минь гэрэлтүүлж
Чухал үгийг цээжинд минь бичиж хөтөлнө
* * *

Wednesday, January 29, 2014

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ, НАЙЗУУД АА

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
 Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
 Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй, найзууд аа.

Tuesday, January 14, 2014

Админы зүгээс

Юуны түрүүнд, бүх найзууддаа шинээр айлчлан ирсэн 2014 оны мэнд хүргэж, блогийн чаатад Баяраа даргын ерөөсөнчлөн, энэ онд бүгдээрээ хамгийн сайхан бүхэнтэй учрах болтугай хэмээн хүсье! Шинэ он бидэнд улам их амжилт, аз жаргалыг хайрлах болно гэдэгт итгэлтэй байна! Мөдхөн, энэ сарын 28-нд манай хамгийн цоглог, гандан бууршгүй Хишгээгийн маань төрсөн өдөр болно. Луутангуудын "та" насны эхлэлийг тавьж байгаагаараа энэ төрсөн өдөр онцлогтой гэж байгаа /хэдийгээр Яак өөрөө "та" нас гэж хэлэх жигтэйхэн дургүй ч гэсэн хэхэ/. Тэгээд л араас нь цуваад бүгд "та" хүрнэ дээ, дуртай дургүй байсан ч... Цаг хугацаа гэж харвасан сум мэт өнгөрөх юм даа. Саяхан л хорь гаруйхан настай залуус зун, намрын ажил дээр шуугилдан, кокорчиндож, гитардан дуулж байсан мэт санагдана. Гэтэл одоо бараг ихэнх нь эмээ, өвөө болцгоочихсон байх жишээний... Гэвч, Яакийн уриалдагчлан,ёстой гандан буурахгүй шүү бүгдээрээ,нас бол юу юм бэ, зүгээр л тоо ш дээ... нтр гэээл, хэхэ. Шинэ ондоо бүр илүүтэй цоглог байцгаана шүү, найзууд аа! Удахгүй уулзацгаая...