Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Thursday, April 19, 2012

С ДНЁМ РОЖДЕНИЯ, ОЮУКА!


Позволь сегодня, милая,
От всей души поздравить!
Здоровья, будь счастливою,
Добра чтоб не избавить.
Рекой пусть льются вечно
Алые цветы,
Всегда сбываются конечно
Любимые мечты.
Янтарной доля чтоб была,
Радужной, красивою,
Юною ты будь всегда,
Самою счастливою!

Tuesday, April 17, 2012

НАЙЗ...


Энэ үед ийм явдалд хүн үнэмшихгүй л байх... Хэдий итгэмээргүй ч үнэн болсон явдал юм шүү... гэж эхлэх энэ өгүүллэгийг найзууд маань  ч бас уншаасай гэж хүссэндээ оруулчихлаа. Нөхөрлөл гэдэг сайхан зүйл, ийм явдал болсонд яагаад итгэхгүй гэж...

Thursday, April 12, 2012

САЙХНААГИЙН СОНИНООС...


Өнөөдөр Сайхнаа маань алсын Америкаас утасдаад бид 2 бараг 5-6 цаг орчим шавайгаа ханатал буу халлаа. /ярьж дуусах үед Чикагод үүрийн 4:30 болж байна гэсэн/.  Байж байгаад нэг залгахаараа ярих гэж ёстой нэг цөм авч байгаам чинь, миний утас бараг улайсах дөхсөөн. Тэгээд зах зухаас нь найзууддаа жоохон сонирхуулъя гээд.

Tuesday, April 10, 2012

БИ ЧАМДАА ХАЙРТАЙ...


Хайртай бvхэн зуун зууны туршид
Зvрх зvрхэндээ хэлж дассан vгийг
Хаврын нандин энэ л сайхан өдөр
Зөвхөн чамдаа зөөлөн шивнэн хэлье...
БИ ЧАМДАА ХАЙРТАЙ!!!



Sunday, April 8, 2012

ТАНИХГҮЙ ЭМЭГТЭЙН ЗАХИДАЛ /үнэхээр гайхалтай үнэнч хайрын түүх.../


Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт
зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав. Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв. Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа. Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р... өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй. Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. “Намайг хэзээ ч танихгүй чамдаа” гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа.

Tuesday, April 3, 2012

ХАВАР АЙСУЙ...


Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар
Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг 
Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд
Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар