Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Wednesday, January 29, 2014

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ, НАЙЗУУД АА

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
 Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
 Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй, найзууд аа.

Tuesday, January 14, 2014

Админы зүгээс

Юуны түрүүнд, бүх найзууддаа шинээр айлчлан ирсэн 2014 оны мэнд хүргэж, блогийн чаатад Баяраа даргын ерөөсөнчлөн, энэ онд бүгдээрээ хамгийн сайхан бүхэнтэй учрах болтугай хэмээн хүсье! Шинэ он бидэнд улам их амжилт, аз жаргалыг хайрлах болно гэдэгт итгэлтэй байна! Мөдхөн, энэ сарын 28-нд манай хамгийн цоглог, гандан бууршгүй Хишгээгийн маань төрсөн өдөр болно. Луутангуудын "та" насны эхлэлийг тавьж байгаагаараа энэ төрсөн өдөр онцлогтой гэж байгаа /хэдийгээр Яак өөрөө "та" нас гэж хэлэх жигтэйхэн дургүй ч гэсэн хэхэ/. Тэгээд л араас нь цуваад бүгд "та" хүрнэ дээ, дуртай дургүй байсан ч... Цаг хугацаа гэж харвасан сум мэт өнгөрөх юм даа. Саяхан л хорь гаруйхан настай залуус зун, намрын ажил дээр шуугилдан, кокорчиндож, гитардан дуулж байсан мэт санагдана. Гэтэл одоо бараг ихэнх нь эмээ, өвөө болцгоочихсон байх жишээний... Гэвч, Яакийн уриалдагчлан,ёстой гандан буурахгүй шүү бүгдээрээ,нас бол юу юм бэ, зүгээр л тоо ш дээ... нтр гэээл, хэхэ. Шинэ ондоо бүр илүүтэй цоглог байцгаана шүү, найзууд аа! Удахгүй уулзацгаая...