Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Tuesday, February 28, 2012

АДМИН АЧ ОХИНТОЙ БОЛЛОО...




2012 оны 2-р сарын 20 буюу XYII жарны төмөр туулай жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын билгийн тооллын 29-ний цагаагчин гахай өдрийн өглөөний 9 цаг 35 минутад 3,9 кг жинтэй мундаг том ач охин мэндэлж, ингээд нэг л сайхан нартай өдөр бабушка болдгийн байжээ гэж... Нөгөө нэг баргийн юманд сэтгэл хөдлөөд сүйд болоод байдаггүй хөлдүү маркийн хүн чинь энэ нэг бяцхааан улаан амьтныг хараад цээжний гүнээс хайр ундарч, өөдсийн чинээхэн нүүрнээс нь харцаа өчүүхэн ч салгаж чадахгүй байгаааа. Нүд ам нь нээлттэй үед харсан сонжсон хүмүүсийн үгээр бол охин юм байжээж "манай талын" өвөөтэйгөө мангар адилхан юм гэлцнэлээ...

Friday, February 17, 2012

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!...




Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй!
* * *
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй!
* * *
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өтгөс халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй!
* * *
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй...
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

************************************************
Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө авдраар full
Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул
Ондоо ок Сардаа сак
Ноён нуруу тэгш
Nо problem амьдраарай!

Tuesday, February 14, 2012

ХАЙР бол ертөнц дээрх ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ...


ХАЙРТДАА БЭЛЭГЛЭЕ....

Зүрх зүрхнийхээ хайраар ижилсэж, зүүдээ хүртэл хувааж дэрлэсэн энэ дэлхийн бүх хосууддаа ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ!
Чиний гар дээр суугаад
Нэгэн шувуухай жиргэнэ
Чанга атгавал үхчихнэ
Алгаа дэлгэвэл нисчихнэ
Халуухан зүрхний чинь мөчрөөс үүрээ эрэх
Хайр гэдэг тэр шувуухай би юм
Хаашаа ч нисэхгүй ээ чинийх ээ чинийх
Харин нисчихвэл эргэж буухгүй ээ
Тэнгэрийнх ээ тэнгэрийнх...

Sunday, February 12, 2012

БИ ЧАМАЙГ ХАЙРЛАХДАА....



Би чамайг хайрлахдаа
Тодхон алсын ододын гэрлийг түүж ундаа бэлддэг
Тунгалаг гэгээн саранд найраг дээжилж өргөдөг
Би чамайг хайрлахдаа
Тэнгисийн цэнхэр мандлаас нарны туяа цуглуулж
Тэргүүлэгч цэцэгсийн дэлбээнээс шүүдэр түүж хадгалдаг
Би чамайг хайрлахдаа
Зүг алсын тусгаараас сэтгэл сэмлэн санаж
Зүрхэн хэлбэрт бадгуудаар шөнийг аргадаж суудаг
Би чамайг хайрлахдаа
Мэндийн ялдам үгсээс чинь рашаан бүтээн хүртэж
Мэлмийн хурц гэрлийг чинь сэтгэлдээ зурж суудаг
Би чамайг хайрлахдаа
Дурлалын халуун бадгуудаар хур
бороо цутгуулж
Дэгжин хээнцэр мөрүүдээр энхрийлж бас эрхлүүлдэг...


Thursday, February 9, 2012

ХАЙРААР уянгалах хорвоо.....


MySpaceGraphicsandAnimations.com

Happy Valentines Day Animations provided by MySpaceGraphicsandAnimations.com


*Энэ дэлхий дээр дор хаяж 5 хүн таны төлөө амиа ч золиослохоос буцахгүй тийм их хайраар таныг хайрладаг.
*Энэ дэлхий дээр дор хаяж 15 хүн таныг ямар нэг байдлаар хайрласаар л байгаа.
*Шөнө бүр хэн нэгэн унтахынхаа өмнө таны талаар л боддог.
*Love is not an exam to pass or fail,
Love is not a competition to win or loss,
But love is a feeling in which you care for someone more than yourself...







Wednesday, February 8, 2012

ЭНКУШ-дээ, ЭЭЖ болсон энэ сайхан дурсгалт өдрийн БАЯРЫН МЭНД!/Today is Gracejoy's Birthday/


Mom's smiles can brighten any moment,
Mom's hugs put joy in all our days,
Mom's love will stay with us forever
and touch our lives in precious ways...
The values you've taught,
the care you've given,
and the wonderful love you've shown,
have enriched my life
in more ways than I can count.

I Love you Mom!

Tuesday, February 7, 2012

Хэд хоног ХАЙРААР амьсгалцгаая...


Мандах наран зулай илбэх мэт тийм дулаахан илчтэй
Манхайх саран үүлэнд нуугдлаа ч гунихын аргагүй гэгээхэн
Мөнх тэнгэрийн доор хайрын сувд хэлхэх дурлалт хосууд бүхэнд
Мянган жил улирсан ч магад шив шинээр гэрэлтэх
гэгээн ХАЙРЫН ерөөл өргөе!
* * * * * *
Хүнийг залуужуулдаг хамгийн сайн эм бол зөвхөн гэгээн ариухан Хайр дурлал мөн. Ингээд хайрын тухай бяцхан шүлгүүдээс:

Ариун vнэнч дурлалыг хайрын бурхан ивээж
Аз жаргалыг надaд чамтай хамт өгвөл
Цэцэг бvхний тоогоор сайн vйл хийж
Чинийхээ төлөө би бvхнээ зoриyлья....
* * *
Харцаар санааг минь ойлгодог
Хагас vгээр сэтгэлийг минь ойлгодог
Бие тус амь нэг хvнээ
Би миний найз гэж нэрлэдэг...
* * *
Харлачих вий зvрх нь гэж би шимширнэ
Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ
Хөрчих вий сэтгэл нь гэж би зовнино
Хайртай гэж хэлэхээ мартахгvй юм шvv чамдаа...
* * *
Нvд анилдан байх vед нойр минь намайг дийлж байхыг би мэдэрнэ
Нозоорон зvvрмэглэсэн vедээ зvvдэндээ би чамайг зурвасхан харна
Сэтгэл гэгэлзсэн vедээ утсаа чагнан ярихыг чинь би хvлээнэ
Сэм сэмхэн бодолд автахдаа чиний тухай санан, санан дурсана...
* * *
Дэргэд нэгэн ирж араар тэврэхэд чамайг би боддог
Дээрээс нэгэн тонгойж уруул эрэхэд чамайг би боддог
Дэмий хvндээ март гэсэн ч чамайг би боддог
Дэлхийд өөр хvнгvй юм шиг чамайг л би боддог
Өдөр шөнөгvй, өвөл зунгvй бодсоор л яваа юм хойно
Өөрөө чи лав их сайн хүн байх даа....
* * *
Хамаг залуу нас минь хаалгаар гараад одох нь
Хайр сэтгэл, хvсэл мөрөөдөл минь хамт дагаaд явах нь
Гэрийн vvдэн дээр ирж хаалгыг минь зөөлөн тогшооч
Гэрэл цацруулан инээмсэглэн чи минь орж ирээч
Чамдаа хайртай….

Monday, February 6, 2012

HAPPY BIRTHDAY to OYUNAA!

Happy birthday to you, this is your day.
On this day for you we're gonna love you in every way.
This is your day, your day, happy birthday to you, to you, to you.

Happy birthday to you, you're still young.
Age is just a number, don't you stop having fun.
This is your day, your day, happy birthday to you.
This day only comes once every year…


Go out and have fun...

Wednesday, February 1, 2012

Монголын БАГШ НАРЫН 46 дахь өдрийн БАЯРЫН мэнд!



...
Бүх найз нартаа, ялангуяа өнөөг хүртэл мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа найз ОЮУКА, ЦООМКО, ТУНГУУШ,ООГИЙ, ЦАЦАА, ЧИМГЭЭ*2, ОЮУНАА, ИЖЛЭЭ, ЖАК, ДООГИЙ,НАРКА, АРИУНАА нартаа онцгойлон энэхүү баярын мэндчилгээг дэвшүүлж, буман олон шавь нартаа хүндлэгдсэн буянтай сайхан багш байгаарай гэж хүсэн ерөөе!
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.

Жич: Нарт ертѳнцѳд байхгүй
Нандин сайхан алба
Гагцхүү багш хүнд заяажээ
гэж хэн хэллээ ...
Каменский чинь кино жүжигчин бил үү гээд далийгаад байвал яахав...ккккк

Ягаанаа найздаа...

1-р сарын 28-нд Яаакийн маань төрсөн өдөр тохиосийн, гэвч яг энэ үеэр нетд орох боломжгүй байсан тул мэндчилгээ дэвшүүлж чадсангүй. Харин Энкуш маань блогийн чатаар дамжуулж чин сэтгэлийн мэндчилгээг найзуудаа төлөөлөн хүргэсэн явдалд маш их баярлаж талархснаа Админы зүгээс илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд хожимдсон ч гэсэн цоглог найздаа зориулж дуртай киноных нь дуунуудыг тавихаар шийдлээ. Биднийг 1985 онд Оросд стажёроор сурч байхад найз маань энэ киноны гол дүрийн жүжигчин Митхун Чакрабортид бараг л дурлачихсан, тоглосон кинонуудыг нь ахин дахин үзэээл, зураг хөргийг нь сэтгүүлээс хяргаж авч нандигнаал, их хөөрхөн хөгжилтэй байж билээ....