Энэ уулзалтыг аливаад санаачлагатай, чин сэтгэлээсээ ханддагаараа Энкуш маань зохион байгуулсан бөгөөд 6-р группийнхнээс Улаанбаатарт амьдардаг хэд бараг бүгдээрээ ирсэн /Цээгий, Энкуш, Батгэрэл, Тунгуш, Ц.Эрдэнэчимэг, Энхболор/ тэгээд 5-аас админ би бээр ганцаараа очив. Бусад найзууд тухайн үед ажил амьдралын боломж гараагүй бололтой, бүгд л нэг хүндэтгэх шалтгаан өгүүлж байсан.
Бид эхлээд Bluefin-д Энкушийн өгсөн захиалгын дагуу орж хооллон, пиво ууж сууж байгаад, дараа нь тэндээсээ гарч, караокед очиж баахан дуулцгаав /Энкушээс бусад нь/. Ц.Чимгээ мэргэжлийн караокечин гэмээр үнэн тасархай гоё дуулж байсан. Мань хэд ард нь жаахан фон хийх маягтай аялсгээл сууж байлаа. Уг нь сайн хамтрагчтай бол Чимгээ янзын дуэт гаргахаар л байсан, даанч Чимгээг 2-р хоолой хийхээр бид 1-ээр дуулахын оронд түүнийг дагаж орчих гээд, нэг тиймэрхүү. Сайхнаа маань л ирвэл янзын сайн партнер болж чадах байх даа. Бас Энкуш хамт караокедсон бол гоё дуулчих магадлалтай байсан.
Тэр орой Энхболор маань үнэн нүнжигтэй байсан шүү. Караокены цагийн мөнгө даагаад, шөнө тарсны дараа бүгдийг нь машинаараа хүргэж өгөөд /Бид бараг шөнийн 12 өнгөртөл суучихсан байсан/. Энхболорын машин дотор бүгдээрээ вино тойруулж уугаад хөөрхөн халцгаасан. Чимгээ маань тас тас инээгээд, онигоо ч яриад л, өөрийн паянгаа ч хууч хөөрөөд, их л хөгжилтэй байцгаасан бөгөөд одоо бүгдээрээ "хүрд эргүүлэх" боломж гарах л юм бол уулзацгааж байна шүү гээд ам амандаа уралдацгааж байсан. Үнэхээр тэгдэг бол сайхан л байхсан.
Ингээд Тунгушийн шагнал гардах үеийн болон уулзалтын цөөн тооны зургийг сонирхуулахаар тавилаа.
No comments:
Post a Comment