Амьдрал үргэлж нэг жимээр нэгэн хэвийн алхуулдаггүй юм билээ. Тийм ээ, амьдрал бол тасалгаанд байдаг гүйлтийн зам биш. Чи л надад ингэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө туулж өнгөрүүлснийг дүгнэх гээд үз дээ. Урт богино нь хамаагүй, тэр бол чиний өөрийнхөө жороор найруулсан зөвхөн чиний л зам учраас ирээдүйд мөрдөх хамгийн том сургууль чинь болсон. Чи хүчтэй, өөртөө өндөр шаардлага тавьдаг, бусдын шалгуурыг дааж чаддаг “зөв” хүн.
Би чамайг цастай өдөр хальтирсан ч тэнцвэр алдалгүй тогтохыг чинь харсаан. Бороотой шөнө гоншигнож, харанхуй гудамнаас айлгүй зоригтойгоор алхахыг чинь бахархан харж байсан. Чи өгсүүр замаар явахдаа тулах мод олж, ядарсан ч зогсолгүй урагшилсаар байсан. Уруу газар буухдаа хэн заасныг мэдэхээргүй хашир зан гаргаж хажуулдан алхалсаар инээмсэглэн ирэхийг чинь харсан. Ядарсан ч зогсохгүй, даарсан ч чичрэхгүй гагцхүү урагшаа л алхана гэдгийг чинь тэгэхэд би ойлгосон. Чи ямарч үед зорьсон газраа хүртэл тэмүүлж, тэсэх чадвартайг тэгэж л мэдсэн. Эцэст нь би чамаар бахархсан.
Урд чинь байгаа урт, магадгүй эсвэл бүр богино ч байж мэдэх тэр зам толь шиг өөгүй, зураас шиг тэгш биш гэдгийг чи өөрөө хэлдэг. Тойрч гарах шалбааг, үсэрч алгасах чулуу, магадгүй хөлс урсгаж, удаан туулах бартаа байхыг ч чи үгүйсгээгүй. Чамд зориулж урдах замыг чинь хэн нэгэн засахгүй гэдгийг мэддэг учраас өөртөө итгэж, бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж дотроо шивнэдгийг чинь би сонссоон. Гэхдээ тэр бартаа саад чиний өмнө байх мянга мянган баяр баясал, сайн сайхны өчүүхэн л хэлтэрхий гэдгийг чи мэддэг болохоор ийм зоригтой байдгийг чинь би үнэлдэг юм.
Чи явсаар нэгэн толгодыг давахдаа нүдний чинь өмнө угтах үзэсгэлэнт байгаль, өглөөний тунгалаг нар, сэтгэл ариусгах агаарыг нүдээ анин тааламжтайгаар амьсгалсан. Яг л энэ бүхнийг хүлээж байсан юм шиг, таньдаг хүнтэйгээ таарсан юм шиг чи мэдэж байсан.
Энэ давааг давалгүй буцсан бол, эргээд нэг л алхам гишгэсэн бол чамд зориулсан сайхан бүхнийг үзэлгүй алдах байсныг чи мэддэг юм билээ. Уйтгарлаж байгаа бол дуу дуул. Ядарч байгаа бол алсыг ширт. Чи зогсохгүй, зөвхөн урагшаа л алхахыг мэдэж байгаа болохоор чамд би ийм л зөвлөгөөг өгье. Чи чинь би шүү дээ.
2012-3-29
Нийтэлсэн: arolob

No comments:
Post a Comment