Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Friday, March 7, 2014

НАЙЗУУДДАА, МАРТЫН 8-НЫ МЭНД!


Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад, халуун сэтгэлийн шүтээн 

Та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе!

Thursday, February 13, 2014

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДРИЙН МЭНД, НАЙЗУУД АА


Энэ л өдөр унших шүлгүүдээс...
Дарс ч дэргэд нь ус шиг санагдах
халуухан сэтгэл минийх
Дайн ч дэргэд нь энх санагдах
хатуухан тавилан минийх
Далай ч дэргэд нь гүехэн санагдах
тэр агуу сэтгэл минийх
Даянд ганцхан төрсөн хорвоогийн
тэр дурлал минийх

***
Нууцхан шөнийн эзэн минь
чи над руу ирэхдээ
Нулимс биш хайр биш жаргал
авчирдгийг чинь би мэднэ
Нуурлаад үерлэсэн их амьдралын
жамыг сөрж
Нуугдан уйлж, нууцлан хайрласныг
минь чи мэднэ
Мянга мянган шөнө чи минь
зүүдэнд минь минийх байхаар
Мартагдашгүй ганцхан өдөр зүрхэнд
минь хамт байгаач
Зуу зуун шөнө чи минь зүүдэнд
хамт жаргахаар
Зуурхан түрхэн ч болов зүрхэнд
минь минийх байгаач
Хэнэггүй явсан замд чинь би
чамтай учрахад
Хэнзэлж ургасан хайр зүрхэнд чинь
хоцорсон уу, хэлээч
* * *

Хурц шаргал нар толгой дээрээс цохиж
Хурдлаарай хэмээн намайг яаруулна
Чам руу алхах замыг минь гэрэлтүүлж
Чухал үгийг цээжинд минь бичиж хөтөлнө
* * *

Wednesday, January 29, 2014

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ, НАЙЗУУД АА

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
 Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
 Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй, найзууд аа.

Tuesday, January 14, 2014

Админы зүгээс

Юуны түрүүнд, бүх найзууддаа шинээр айлчлан ирсэн 2014 оны мэнд хүргэж, блогийн чаатад Баяраа даргын ерөөсөнчлөн, энэ онд бүгдээрээ хамгийн сайхан бүхэнтэй учрах болтугай хэмээн хүсье! Шинэ он бидэнд улам их амжилт, аз жаргалыг хайрлах болно гэдэгт итгэлтэй байна! Мөдхөн, энэ сарын 28-нд манай хамгийн цоглог, гандан бууршгүй Хишгээгийн маань төрсөн өдөр болно. Луутангуудын "та" насны эхлэлийг тавьж байгаагаараа энэ төрсөн өдөр онцлогтой гэж байгаа /хэдийгээр Яак өөрөө "та" нас гэж хэлэх жигтэйхэн дургүй ч гэсэн хэхэ/. Тэгээд л араас нь цуваад бүгд "та" хүрнэ дээ, дуртай дургүй байсан ч... Цаг хугацаа гэж харвасан сум мэт өнгөрөх юм даа. Саяхан л хорь гаруйхан настай залуус зун, намрын ажил дээр шуугилдан, кокорчиндож, гитардан дуулж байсан мэт санагдана. Гэтэл одоо бараг ихэнх нь эмээ, өвөө болцгоочихсон байх жишээний... Гэвч, Яакийн уриалдагчлан,ёстой гандан буурахгүй шүү бүгдээрээ,нас бол юу юм бэ, зүгээр л тоо ш дээ... нтр гэээл, хэхэ. Шинэ ондоо бүр илүүтэй цоглог байцгаана шүү, найзууд аа! Удахгүй уулзацгаая...

Monday, December 30, 2013

Энкушийндээ зочиллоо

"Оройхон гараад, ширүүхэн дайрна" гэдэгчлэн ойрын үед бид хэд байсхийгээд л уулздаг болж байна. Nice... Саяхан бид хэд Энкушийн төрсөн өдрөөр авахуулсан зураг, бичлэгээ үзэхээр тэднийд зочлон очиж, нэг оройг хөгжилдөн өнгөрөөлөө. Их сайхан байсан шүү! Төрсөн өдрөөр хийлгэсэн бичлэгээ үзэнгээ, бас жижиг Хишгээгээр давхар бичлэг хийлгээд байгаамаа, хэхэ...
Ер нь, бичлэг хийлгэчихээд дараа  нь үзэж байхад их funny юм аа, тэр үедээ анзаараагүй зүйлсээ олж хараад л.





Tuesday, December 24, 2013

"Last Christmas"

[Chorus (2x):]
Last Christmas
I gave you my heart
But the very next day you gave it away.
This year
To save me from tears
I'll give it to someone special.

Friday, December 20, 2013

Энкушийн төрсөн өдөр боллоо

Өчигдөр буюу 12 сарын 19-нд Энкуш найзынхаа төрсөн өдрийг "Говь гурван сайхан" цогцолборын караоке өрөөнд тэмдэглэцгээв. Оюука, Хишгээ, Төөгий, Гэрлээ, Тунгуш, Энкуш бид хэд ярьж хөөрөн, дуулж бүжиглэн, нэг оройг хөгжилдөн өнгөрүүллээ. Энэ оройн зарим зураг, бичлэгээ доор тавих тул олон зүйл нуршилгүй ингэсгээд өндөрлөе. "1000 сонсохоор 1 харсан нь дээр" гэдэг...


Tuesday, December 10, 2013

Цоомкогийнхоо аав, ээжтэй уулзсан нь

Ичко, Хишгээ бид 3 Цаян ах, Хандаа эгч хоёртой уулзаж, баахан ярьж хөөрөн, дуулж хуурдсан дурсамжит нэгэн өдрийн зургаа сонирхуулахаар тавилаа. Цоомоогийн маань аав, ээж хоёр ануухнаараа сайхан байна. Оюутан байхад, Сансарт Цоомоогийн эмээгийнд их очдог байж билээ. Эмээ их хөөрхөн, биднийг ороод суунгуут л ширээн дээр баахан цай, идэх юм авчраад тавьчихна. Тэр үед оюутны дотуур байранд амьдардаг байсан мань мэт их очиж, эмээгийн хоол цайг "бууддаг" байж билээ. Эмээ Цоомкогоор бараг төмс ч арилгуулахгүй, гар нь муухай болчихно гээд. Ер нь л эмээ маань бид хэдийн "Өндөр ээж" байж дээ, тэр үед...
Дараа нь, Цоомкогийнх 10-р хороололд байхад бас мөн ч их очсон доо. Цоомко маань их нийтэч, тусархуу сайхан зантай болохоор бид хэдийг дагуулаад, гэртээ их аваачдаг байсан юм. Одоо ч тэр зан нь хэвээрээ, даанч ажил, амьдралын зав зайгаас шалтгаалаад тэр бүр хүссэнээрээ уулзаж чадахгүй л байцгаана. 

Thursday, December 5, 2013

Ганаа маань гоё зураг өглөө

Интернет, олон нийтийн сүлжээ хэмээх буянтай сайхан зүйлийн ачаар саяхан, хэд хоногийн өмнө а-гийн Ганаатайгаа /Ганцэцэг/ тааралдсан билээ.

Тэртээх 30-аад жилийн өмнө ОБДС-ийн Бэлтгэл факультетэд а,б гэсэн хоёр анги байхаас авахуулан, дараа нь "Шавар"-т /Свердловскт/ стажёроор хамт суралцан, найзалж нөхөрлөн, зовлон жаргалаа хуваалцаж явсан Ганаа маань Говь-Алтайн Баян-Уул суманд Соёлын төвийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа гэнэ. Том хүү нь 26 настай, бага нь дөнгөж 1 ой 7 сартай /төрөөд ганц хонож байхад нь үрчилж авсан/ гэсэн.
Ганаа маань  өнөөдөр бидний оюутан ахуйн нэг ховор зургийг өглөө.