Яг одоо шөнийн 12:50 болж, 28-ний өдөрт шилжчихэж. Сая нэг хүн утасдаад энэ өдрийн морин цагт буюу өдрийн 11:40-өөс 13:40-ийн хооронд байгалийн ямар нэгэн гамшиг тохиолдож болзошгүйг анхааруулаад гэнэт блогтоо орж юм бичмээр санагдуулчихлаа. Хэдийгээр сайн итгэхгүй байгаа ч гэсэн иймэрхүү үед дотны найз нөхөд хамгийн түрүүнд санаанд орж ирдэг юм байна.
Ойрд шинэ соргог мэдээлэл тавилгүй удаад блогт орох хүн ч бараг алга болсон бололтой, гэхдээ бүр хаачихаж чадсангүй, хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт дуу сонсох гээд ч юм уу орж магадгүй гэж бодоод.
Саяхан Хишгээ, Төөгий бид 3 уулзаж "Их Монголд" жаахан сууж буу халцгаалаа. Төөгий маань шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн яаманд ажилд орсон байна. Ойрд уулзалдаагүй болохоор нилээн хууч хөөрцгөөлөө. Очироо Тайландад 2 жилийн хугацаатай сурахаар яваад 2 сар гаруй болж байна гэсэн. Удалгүй ахиж уулзацгаахаар тохироод салцгаасан. Хааяахан боломжтой үедээ уулзацгааж байхгүй бол удахгүй хөгширлөө ш дээ гэлцээд...Заримдаа ч ажил-гэр гэсэн ганц маршруттай шал сонирхолгүй амьдарч байнаа, яах гээд ч тэгээд яваад байгаан ганцхан амьдрах байж, бүү мэд...Уг нь найз нөхөдтэйгөө ахиухан уулзаж, залуу насаа дурсан инээж баясаж байвал сайн л баймаар. Баяраа даргатай чаатад хааяа таардгийн, урам хайрласан үгс хэлдэгт нь их талархаж байгаа. Ингээд нэгэн ухаарал хайрлахуйц зүйлийг оруулахыг хүслээ хэрэг болж магад...
"Нэгэн гэгээнтэн Ганга мөрний усанд орохоор очтол эрэг дээр нэгэн гэр бүл бие бие рүүгээ уурлан хашгичиж байхтай таарав. Гэгээнтэн шавь нартаа хандан: “Хүмүүс яагаад бие биедээ уурлан хашгичдаг вэ” гэж гэнэ. Шавь нар хэсэг хугацаанд бодоод, нэг нь: “Бид тайван байдлаа алдаад л хашгирдаг” гэж. “Яагаад нөгөө хүн нь хажууд нь зогсож байхад хашгирах ёстой гэж? Хэлэх зүйлээ зөөлөн дуугаар хэлж болно шүү дээ” гэж гэгээнтэн асуухад шавь нар дор бүрнээ янз бүрийн хариу хэлж байсан ч хэнийх нь ч хариу бусад шавь нарын сэтгэлд хүрсэнгүй. Эцэст нь гэгээнтэн: "Хоёр хүн бие биедээ уурлахаар тэдний зүрх сэтгэл маш их холддог. Тэр зайг нөхөж, хоёр биенээ сонсох гэж тэд бие бие рүүгээ хашгирдаг. Уурлах тусам зай холдож, тэр хэрээр дуу чангарах шаардлагатай болдог.Хоёр хүн бие биедээ дурлахаар яадаг вэ? Тэд бие бие рүүгээ орилж хашгирдаггүй, харин зөөлөн дуугаар ярилцдаг. Учир нь тэдний зүрх сэтгэл маш ойртсон байдаг. Тэдний сэтгэл зүрхний хооронд зай үгүй, эсвэл бараг байхгүйтэй адил болсон байдаг. Дурласан хоёр биесээ бүр ихээр хайрлаад ирэхээр юу болдог вэ? Тэд ярихгүй, шивнэхэд л хайр сэтгэлийн хүчээр бие биедээ ойртон хоёр биенээ сонсдог. Эцэстээ тэд шивнэх ч шаардлага үгүй, хоёр биенээ хараад л ойлголцдог. Хайрын хүчинд хоёр хүн тэгтлээ ойртдог байна”. Гэгээнтэн шавь нар руугаа хараад: “Маргалдахдаа зүрх сэтгэлээ бие биенээсээ бүү холдуул, холдуулах үгс бүү хэл, үгүй бол эргэж учрах жимээ олохгүй болтол холдоно шүү” гэжээ.
Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөдөлгөж чаддаг ганц зүйл бол ХУВИРШГҮЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ юмаа... /Dedicated to our dearest classmates, who have filled our heart with sunshine for 26 years.../
Ухаарлын үгс...
Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!