Ойрд ойр зуурын ажлаас шалтгаалаад блогтоо салхи оруулалгүй хэд хоночиж. Өнөөдөр жоохон боломж гарахаар нь та нартаа баярласан сэтгэлийн өчил өргөхийн ялдамд гадуур гарч уулзаж учрах зав зай хомсхоноо харгалзан сонин сайхнаа хуучилья гэж бодоод keyboard-ны ард сууж байна.
Дарханы эмнэлэгт 10 гаруй хоноод саяхан бид 2 гэртээ ирлээ. Одоо нэг үеэ бодвол хөл нь овоо гайгүй болж байна. Дарханд байхад алс холын Америкаас байн байн утасдаж асаргаа сувилгааны арга зүй заан сэтгэлийн их дэм өгч байсан Сайхнаа найздаа маш их баярлаж байгаа шүү. Мөн байнга холбоо харилцаатай байж санал, зөвлөгөөгөө хуваалцаж байсан найз Энкуш, Баяраа, Хишгээ, Ичко, Цоомко нартаа талархаад баршгүй.... 11 сарын 25-ны орой найз Хишгээ, Ичко, Цоомко нар маань ангийхныхаа халуун сэтгэлийн хандивыг хүргэж ирэнгээ манайд Дагваагийн төрсөн өдөр, Улс тунхагласны баярыг давхар тэмдэглэн нэг оройг хамтдаа хөгжилдөж өнгөрөөлөө. Олон хоног асаргааны хүнтэй гэрээс гарах боломжгүй байсан миний хувьд найзуудтайгаа шуугилдаж баясаж байхад хичнээн сайхан байсан гээч... Ингээд тэр оройн хэдэн зурагаараа видео эвлүүлэг хийснээ та нартаа сонирхуулахаар тавилаа.