Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Saturday, October 29, 2011

САЙХНАА-даа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! /10-р сарын 30/

Эцэг эхийнхээ баяр баяслыг цалгилуулан төрсөн

Эрхэмсэг хайрт найздаа төрсөн өдрийн баярыг нь тохиолдуулан

Эгэл олон түмэндээ эрхэм нандин нь байгаарай хэмээн

Энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн хүсэн мэндчилье...

...Өнөөдөр бидний баярын өдөр
Үнэнч найзын минь мэндэлсэн өдөр...

Хайртай шүү! 5б найзууд нь.










х

Thursday, October 27, 2011

Дууг шоглох нь.../жоохон наргиа/

Будлиу цаг уурчны дуу:
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ
Биеэ үнэлэгч бүсгүйн дуу:
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ
Шуналтай хүний дуу:
Тэвэр дүүрэн цэцэг өгч сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү
Дүлий хүний дуу:
Итгэж надад хэлсэн vгийг чинь
Сонсоогvйдээ би буруутай
Амиа хорлож байгаа хүний сүүлчийн үг:
Амьдралаа, амьдрал аа би чамд хайртай
Занаж хорссон хүний дуу:
Орхиод л гарсан тэр л дүр чинь ээ
Ой тойнд мэт хоногшоод байна даа хө
Заргач хүний дуу:
Намайг чамд дурласан гэж хэн хэлсэн юм бэ
Тураалтай хүний дуу:
Дэр хуваах тавиланд сөгдөөд
Дэрсхэн биеэ чамдаа зориулъя даа
Өөрийн толгойгүй хүний дуу:
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай
Дээвэр нь цоорхой сургуульд сурдаг оюутны дуу:
Үүл нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Орон гаран хүний дуу:
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа
Хоолны менютай дуу:
... Далайн ногоон хайтай байна
Давсанд ороосон шанцай байна
Давхар голтой байцаа байна.
Хулхидуулсан хүний дуу:
... Алтан нарыг аргамжаад авчирна гэсэн чинь яалаа даа.
Шоронгоос оргосон хүний дуу:
... Алдуул мал шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан
Манж зантай хүний дуу:
...Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Түлхүүрээ гээсэн хүний дуу:
... Өргөө гэрийнхээ үүдийг нээх юмсан
Фосфортой амрагтай хүний дуу:
... Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.
Туулын бургасанд амьдардаг хүмүүсийн дуу:
... Дэлгэр мөрний урсгалыг сөрж л явъя хоёулаа
Хэцүү амьдралын хүндийг үүрч л явъя хоёулаа
Пластик хагалгаанд орсон хүүхний дуу:
... Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би
Сэйл зарласан хүний дуу:
... Би зуун хувь, би зуун хувь
Тоггүй оёдолчны дуу:
... Зүсний чинь сайханд
Зүү сүвлэмээр ээ
Солгой хоолойтны дуу:
... Дуулсан дуундаа өөрөө би уяраад...