Блогтоо бичлэг оруулж амжилгүй нилээн хэд хоночиж, тэгээд зарим нэгэн өнгөрсөн үйл явдлын зураглалыг санах ойгоосоо дуудаж сонирхуулахаар оролдлоо. Санах ой гэснээс та нарынх ямархуу байгаам, би л лав тас мартамхай болсоон, хөгшрөөд байгаамуу эсвэл тархины судас хатуурчихсиймуу бүү мэд... За ингээд эхэлнэээ... 9-р сарын 7-ны орой Ичко USA-с ирцэн бн гэж Яак-д мессиж ирүүлээд бид 3 уулзаж түрүүний ангийнхантайгаа орсон газраа /урт цагааны урд "History club" гэсэн/ хэсэг ярьж сууцгаалаа. Уг нь Цоомко, Төөгий 2 бас ирэх сурагтай байсан боловч ажил нь амжсангүй гээд ирсэнгүй. Ичко маань саяхан АНУ-с ирсэн гээд хэдэн ориг американ шоколад найз нартаа амсуулах гэж авчирсныг нь ирээгүй хүмүүс нь хохь нь ээ гээд Яак бид 2 тоолж байгаад яг тэнцүү хуваагаад авчлаа. Тэгээд 3-уулаа задгай пивоо уунгаа хууч хөөрөөд сууж байтал дисконы цаг нь болж хөгжим нижигнээд ярихын аргагүй боллоо. Тэхээр нь өөр намуухан газар орж жоохон сууя гээд гарах гэтэл зохион байгуулагч нь VIP ROOM-дээ оруулаад, тэнд ньхарин чимээ шуугиан бараг сонсогддгүйн байна, тансаг өрөөнд тухалж аваад 3-уулаа шөнийн 1 өнгөртөл баахан буу халлаа. Ичко маань америкийн соёлыг гайхааал бид 2-т сонирхуулж ярингаа монголоо жоохон шүүмжлэх хандлага гаргангуут Яак хажуугаас нь зад дайраал "юм л бол америк америк гэлээ" гээд загнах маягтай.... Ичко ч хөөрхий минь их добрая байдалтай урдаас нь огт сөргөөцөлдөхгүй, торомгор алаг нүдээ эргэлдүүлээл инээгээд суугаад байхийн /уг нь Ичко оюутан байхдаа сайхан ч хүүхэн, ааштай ч хүүхэн байсан санагдаад байгаан..../
Ер нь энэ Яак нас ахих тусмаа улам атаман болоод байгаамуу хаашайн бүү мэд... харин хаа очиж манийгаа бол ёстой загнахгүйшдээ, тэгээд ч би ямар хүнд загнуулах үйл хийх биш.../өөрийгөө хальт магтав/.
Цоомко маань Орхоноосоо гараад 23-р сургуульд ажилд орсон. улсын сургууль зүгээр юм, янз бүрийн хөтөлбөрт хамрагдах боломжтой гээд. Би хэд хоногийн өмнө Ижлээтэй санамсаргүй тааралдаад, олон жил уулзалдаагүй байсан болохоор их олзуурхаж баярласан, тэгээд 2-уулаа яарч явсан болохоор тухтай ч хууч хөөрж амжсангүй. г.м ....
Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөдөлгөж чаддаг ганц зүйл бол ХУВИРШГҮЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ юмаа... /Dedicated to our dearest classmates, who have filled our heart with sunshine for 26 years.../
Ухаарлын үгс...
Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Sunday, September 18, 2011
Thursday, September 1, 2011
Өнөөдөр 9-р сарын 1
Subscribe to:
Posts (Atom)