Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Thursday, July 21, 2011

Амралтын сониноос...



7 сарын 10-нд амралт эхэлсэн өдрөө л УБ руу гарлаа. 12-нд Ягаанаа найзтайгаа ярьж байгаад хамт стадион орж наадмын хуушуур, айраг амталж явж байгаад 6-гийн даваанаас эхлэн бөхийн барилдаан үзэхээр билет аван ортол битүү хүн чихээстэй, суудал олддоггүй, арай чүү гэж сандлын булан олж суумаар аядлаа. Өнгөрсөн жилийн наадмаар Ягаанаа, Ичко 2 шувтаргын 4 бөхийн барилдааныг амьдаар нь үзсэн, ёстой янзтай гоё, тэр стадион доторх болельщикуудын настроение, шум нтр бол үнэн тасархай гээл өнгөтөөр яриад хорхой хөдөлгөөд байсан болохоор нь бөх нээх сонирхдоггүй мөртлөө орж үзмээр санагдаад... орох гэж бас нилээн юм болсоон, Ягаанаа маань ноднингийнхоо туршлагаар хаалгач цагдаа нарыг найрчих санаатай үзээл... энэ жил гэхдээ их чанга бнлээ, олон ой давхцаад ч тэр үү. Төөгий, Очироо 2 биднээс нилээн дээр сууж байгаад хараад мессиж бичин хэдүүлээ холоос бараагаа харалцан гар даллаж мэндлээд өнгөрсөн. Боломжтой байсан бол хамт суугаал, хамт орилоол, ундааны сав нүүлгээл... бүүр ч кайфтай байх байлаа. Энэ жилийн наадмаар Ягаанаа бид 2-н ганзага их сайн нийлсээн, наадмаар юу үзэх боломж бн, бараг бүгдийг нь үзсэн. Азтай нь, манай нэг дүү охин саяхан жолооны курс төгсөөд машинаа барих бөөн хобби, тэгээл 2-уулаа машинд нь суугаад Хүй долоон худаг орж эрлийз морьдын уралдаан үзээд, Тэрэлжийн тийшээ явж Чингисийн хөшөө сонирхоод г.м нилээн явсөөн. Харамсалтай нь аппаратаа орхиод явчихсан болохоор утасныхаа камераар ганц нэг зураг дарсан, мэдээж ямар л олигтой юм гарав гэж, гэхдээ л Ягаанаа угийн цоглог болохоороо бас ч дажгүй харагдана лээ манийгаа бодвол...
Жич: Яаакийн энэ зураган дээрээ өмсч байгаа барын өнгөт өмсгөлийг хүү нь сая Солонгосоос амралтаараа ирэхдээ авчирч өгсийн, лайтай зохиж байгаа биз... ээжийнхээ стиль имижийг андахгүйээ бас...

Friday, July 8, 2011

САЙХАН МЭДЭЭ


ЭНКУШ маань хагалгаанд ороод амжилттай болсон, одоо бүр явж байгаа гэсэн шүү. Бидний хайртай найзыг маань эдгээж өгсөн Солонгосын эмч нар болон бид бүхний чин сэтгэлийн залбирлыг хүлээн авч найзад маань тусалсан Бурханд талархлаа илэрхийлье!
Мөн Энкушийн төлөө санаа зовж, түүнд халуун сэтгэлийн өргөл өгсөн бүх найзууддаа БАЯРЛАЛАА. БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ!