Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөдөлгөж чаддаг ганц зүйл бол ХУВИРШГҮЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ юмаа... /Dedicated to our dearest classmates, who have filled our heart with sunshine for 26 years.../
Ухаарлын үгс...
Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Tuesday, July 10, 2012
Би Монголоороо гоёдог…
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандын толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би…
Monday, July 9, 2012
Friday, June 22, 2012
NOTHING'S GONNA CHANGE MY LOVE FOR YOU...
If I had to live my life without you near me
The days would all be empty
The nights would seem so long
With you I see forever oh, so clearly
I might have been in love before
But it never felt this strong
Our dreams are young and we both know
They’ll take us where we want to go
Hold me now, touch me now
I don’t want to live without you.
Nothing's gonna change my love for you
You oughta know by now how much I love you
One thing you can be sure of
I’ll never ask for more than your love.
Tuesday, June 12, 2012
ОРГИЛУУН ДАРС ШИГ ОЮУТАН НАС....
Инээд хүртэл дэргэд явдаг
залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдээх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдээх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх
хаврын орой сэтгэлийн үдэш
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биедээ дасаж эргэн ижилсэх сэтгэлд гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэж дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан-залуу нас

Friday, June 8, 2012
НАЙЗУУДДАА...
Ойрд зав муутай блогтоо орж амждаггүй, тэгээд өнөөдөр гэнэт энэ дууны мөр нэг газар тааралдахаар нь гялс аваад блогтоо тавьчлаа. Бид нарт таарах юм шиг санагдаад.
...Худал үнэн магтаалыг чи тоогоогүй
Хуучин андынхаа тусыг чи мартаагүй
Хэлээд ирдэггүй зовлонд чи мохоогүй
Хийсээд ирдэггүй жаргалд чи ташуураагүй...
Сайхан найз нар минь. Худал үнэн магтаалд бүдэрдэггүй. Тэвдсэн үедээ залгахад хамгийн түрүүнд утсаа авдаг. Тээглэсэн үед минь босгоод өгдөг, намайг надаас илүү мэдэх чин үнэнч найз нар минь . Амьдралын хатууд бүдэрч, аз жаргалын халуунд бүлээцэж явахдаа ч нэг л зангаараа. Зовлонгоо надаас нууж, жаргалаа надад илүүчлэх миний найзууд- миний энэ насны түшиг.

Юунд ч өөрчлөгдөхгүй, санаа нь тунгалаг, сэтгэл нь уужимхан найз нар минь мандтугай!
Чамайг юу ч өөрчлөөгүй, яг л хэвээрээ...
Чамайг юу ч өөрчлөөгүй, нэг л зангаараа...
Чамайг юу ч өөрчлөөгүй, нэг л зангаараа...
Saturday, June 2, 2012
ХАЙРТ НАЙЗУУДДАА ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ!
Одоороо гоёдог тэнгэрийн мандалд
Очир алмаз өнгө дутна
Охиноороо гоёдог ижийдээ бид
Олны хүүхдүүдээс хөөрхөн харагдана.
Хөрсөөрөө гоёдог газрын уудамд
Хөмсгөн саран өнгө дутна.
Хүүгээрээ гоёдог ижийдээ бид
Хүний хүүхдүүдээс ялгарч харагдана.
Бүүвэй аялж бүтэн жаргасан ээжүүд бүхэнд,
Эрх танхил энх амгалан үр бүхэнд баярын мэнд хүргэe!
Tuesday, May 22, 2012
Хаврын цас бударнам...
Нахиалах моддоос хавар үнэртээд
Нэл цаснаас нар үнэртээд
Нүүгэлтэх тэнгэрээс бороо үнэртээд
Ноорхой дэвтрээс шүлэг үнэртээд
Нэг л сайхан байдагсан. Одоо
Нэгэнт тийм биш болжээ
тий тий, би даарч байна
Өвгөрчээ гэж өөрсдөө бодож ч амжаагүй
Өрөвгөрхөн модод, гунигт модод
Өд сөдөө бутарган дэвэх шувуудыг эрхлүүлж
Өөдөө, тэнгэр өөдөө тэмүүлэх
тэр мөрөөдлөө биелнэ гэж итгэх
тэнэг модод, гэнэн модод
Үндсээрээ газартай зууралдчихаад
Үнэндээ тэд... хачин дэврүүн, хачин гэгэлгэн
Үгүй дээ, би яг тэр моддын
Навч нахиагаа дэлгэсэн, гоолигхон
Нар тоссон, сар төөрүүлсэн энэ моддын
Мөчир бүрээс нь мөрөөдлөө олж
Мутар болгоноос нь онгодоо дуудаж тайвширдаг юм шүү дээ...
Monday, May 14, 2012
Админы зүгээс...
Одоо өглөөний 5 цаг өнгөрч байна. Өнөөдөр Энкушийн маань ээжийг сүүлийн замд нь үдэх өдөр. Яг энэ мөчид хайрт найзтайгаа хамт дэргэд нь байж чадаагүй ч сэтгэлээрээ хамт байн, гэртээ зул өргөөд залбирч байна.
Олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал маань тэнгэрийн орондоо залрахаар одлоо.
ҮР АЧ НАРЫГАА ТЭНГЭРЭЭС ТОЛЬДОН, ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ! AMEEN.
Saturday, May 12, 2012
Энкушийнхээ ээжид сэтгэлийн зул өргөнөм...
ТА МИНЬ өнө мөнхийн сайхан диваажиндаа үүрд жаргалтай амар амгалан байгаарай! Бид таныг үүрд дурсах болно. ИХ ЭЗЭН БУРХАН ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ БАЙГ!
5б. Энкушийн бүх найзууд нь.
Subscribe to:
Posts (Atom)