Нахиалах моддоос хавар үнэртээд
Нэл цаснаас нар үнэртээд
Нүүгэлтэх тэнгэрээс бороо үнэртээд
Ноорхой дэвтрээс шүлэг үнэртээд
Нэг л сайхан байдагсан. Одоо
Нэгэнт тийм биш болжээ
тий тий, би даарч байна
Өвгөрчээ гэж өөрсдөө бодож ч амжаагүй
Өрөвгөрхөн модод, гунигт модод
Өд сөдөө бутарган дэвэх шувуудыг эрхлүүлж
Өөдөө, тэнгэр өөдөө тэмүүлэх
тэр мөрөөдлөө биелнэ гэж итгэх
тэнэг модод, гэнэн модод
Үндсээрээ газартай зууралдчихаад
Үнэндээ тэд... хачин дэврүүн, хачин гэгэлгэн
Үгүй дээ, би яг тэр моддын
Навч нахиагаа дэлгэсэн, гоолигхон
Нар тоссон, сар төөрүүлсэн энэ моддын
Мөчир бүрээс нь мөрөөдлөө олж
Мутар болгоноос нь онгодоо дуудаж тайвширдаг юм шүү дээ...
No comments:
Post a Comment