Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Saturday, June 2, 2012

ХАЙРТ НАЙЗУУДДАА ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ!


Одоороо гоёдог тэнгэрийн мандалд
Очир алмаз өнгө дутна
Охиноороо гоёдог ижийдээ бид
Олны хүүхдүүдээс хөөрхөн харагдана.
Хөрсөөрөө гоёдог газрын уудамд
Хөмсгөн саран өнгө дутна.
Хүүгээрээ гоёдог ижийдээ бид
Хүний хүүхдүүдээс ялгарч харагдана.
Бүүвэй аялж бүтэн жаргасан ээжүүд бүхэнд,
Эрх танхил энх амгалан үр бүхэнд баярын мэнд хүргэe!

No comments: