Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Monday, July 9, 2012


Наадам ойртоод, найзуудаа санаж байна...
Дурсаад сэтгэл дэнслэхэд
Дуулаад ирдэг дээ найз минь
Дуниартсан их талыг 
Туулаад ирдэг дээ найз минь 

           Хундагаа өргөе хоёулаа 
           Хамтдаа сурсан дуугаа аялъя даа 
           Сэтгэлээ дэлгэе хоёулаа 
           Хамтдаа өнгөрөөсөн мөчөө дурсъя даа....

  Гуниад зүрх сэмрэхэд
  Түшээд ирдэг дээ найз минь
  Гуулин шаргал говийг
  Гэтлээд ирдэг дээ найз минь
            Дахилт
Үгүйлээд дурсахын цагтаа
Инээмсэглээд ирдэг дээ найз минь
Үерлэсэн их мөрнийг
Гатлаад ирдэг дээ найз минь
            Дахилт

No comments: