Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Friday, June 8, 2012

НАЙЗУУДДАА...


 Ойрд зав муутай блогтоо орж амждаггүй, тэгээд өнөөдөр гэнэт энэ дууны мөр нэг газар тааралдахаар нь гялс аваад блогтоо тавьчлаа. Бид нарт таарах юм шиг санагдаад.
...Худал үнэн магтаалыг чи тоогоогүй
Хуучин андынхаа тусыг чи мартаагүй
Хэлээд ирдэггүй зовлонд чи мохоогүй
Хийсээд ирдэггүй жаргалд чи ташуураагүй...
Сайхан найз нар минь. Худал үнэн магтаалд бүдэрдэггүй. Тэвдсэн үедээ залгахад хамгийн түрүүнд утсаа авдаг. Тээглэсэн үед минь босгоод өгдөг, намайг надаас илүү мэдэх чин үнэнч найз нар минь . Амьдралын хатууд бүдэрч, аз жаргалын халуунд бүлээцэж явахдаа ч нэг л зангаараа. Зовлонгоо надаас нууж, жаргалаа надад илүүчлэх миний найзууд- миний энэ насны түшиг.
Юунд ч өөрчлөгдөхгүй, санаа нь тунгалаг, сэтгэл нь уужимхан найз нар минь мандтугай!
Чамайг юу ч өөрчлөөгүй,  яг л хэвээрээ...
Чамайг юу ч өөрчлөөгүй,  нэг л зангаараа...

No comments: