Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Tuesday, June 12, 2012

ОРГИЛУУН ДАРС ШИГ ОЮУТАН НАС....


Инээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэ
эх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Номын цэнхэр салхи нь үлээх хаврын орой сэтгэлийн үдэш
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе
Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биедээ даса
ж эргэн ижилсэх сэтгэлд гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэ
ж дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан-залуу нас

Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь
дуудаад оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас
Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас
Дахилт:

No comments: