Өнгөрөгч Валентины өдрөөс хойш блогтоо салхи оруулалгүй бараг жил болох нь дөхөж. Одооноос ажлын зав зайгаараа мэдээлэл оруулж байя гэж шийдлээ. Удаан хугацаанд ажиллагаагүй байсаар ордог найзууд маань ч бараг байхгүй болсон байх, ямартай ч мэдээлэл оруулж л байя, тэгж байгаад аажмаар ордог болцгоох биз ээ.
Өчигдөр орой Төөгий, Хишгээ /Яак гэх гэснээ арай соёлтой нэрлэхийг бодлоо, хэхэ/ бид 3 UB Palace-д Хурдын 20 жилийн ойн тоглолтыг үзэж, бараг 3 цаг хэртэй баахан дагаж дуулж, бүжиглэх шахав.
Залуу зандан явахад хит болж байсан дуунууд эгшиглээд их дотно санагдаж байлаа. Хажуугаар нь, тэр гэрэл чимэглэл, фенүүдийн сүртэй доргио, амьд хөгжмийн нүсэр дуугаралт нь хамаг цөс хөөргөөд хаячихаж байгаам чинь... бас тэр арын фонд дуулж байсан сайхан бүсгүйчүүдийн нэг нь манай Энкуштэй их төстэй харагдаад байсныг яана!
Уг нь нилээн хэдүүлээ үзчихээр яригдаж байсан боловч билетээ урьдчилж авч амжаагүй учраас чадсангүй. Олуулаа байсан бол бүр илүүтэй бут авахгүй юу...
Ингээд Хишгээгийн утсаар авсан хэдэн зургийг сонирхуулахаар тавилаа.
Жич: Блогтоо орж байгаа найзууд маань боломжоороо чаатдаа бичиж үлдээхийг бодоорой. Чаатыг маань баахан гадгаад нөхдүүд эзэлчихсэн харагдаад байна лээ.
Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөдөлгөж чаддаг ганц зүйл бол ХУВИРШГҮЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ юмаа... /Dedicated to our dearest classmates, who have filled our heart with sunshine for 26 years.../
Ухаарлын үгс...
Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
No comments:
Post a Comment