Тэртээх 30-аад жилийн өмнө ОБДС-ийн Бэлтгэл факультетэд а,б гэсэн хоёр анги байхаас авахуулан, дараа нь "Шавар"-т /Свердловскт/ стажёроор хамт суралцан, найзалж нөхөрлөн, зовлон жаргалаа хуваалцаж явсан Ганаа маань Говь-Алтайн Баян-Уул суманд Соёлын төвийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа гэнэ. Том хүү нь 26 настай, бага нь дөнгөж 1 ой 7 сартай /төрөөд ганц хонож байхад нь үрчилж авсан/ гэсэн.
Ганаа маань өнөөдөр бидний оюутан ахуйн нэг ховор зургийг өглөө.
Хүрэн өнгөтэйг бодоход 1985 онд Свердловскт авахуулж байсан бололтой. Ингээд тэр зурагаа сонирхуулахаар Facebook-тээ болон блогтоо тавив.
Ойрд блог ахин ажиллаж эхэлснээс хойш зарим найзууд маань орж байх шиг байна. Баяраа дарга чаатад бичсэн байна, мөн Ичко, Төөгий хоёр орж байгаа гэсэн, Ганаа маань бас блогт орж үзээд сэтгэл нь их хөдөлж уйллаа гэж байсан. Сайхнаагийн Америкаас бичсэн захиаг уншуулсан Ганаад. Хишгээ, Төөгий бид 3-ын Хурд үзсэн зургийг Сайхнаа FB-д хараад баахан коммент бичсэн байна лээ. Бушуухан MGL-доо ирж найзуудтайгаа бут авах юмсан гэж байсан. Одоогоор нэг иймэрхүү сонинтой байна, ангийн найзуудын хувьд. Сонин мэдээ сонсогдвол тэр дор нь блогтоо оруулж байнаа. Та нар минь хааяа завтай үедээ блогоороо нэг шагайчихаж байгаарай!
No comments:
Post a Comment