Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Thursday, February 14, 2013

ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДРИЙН МЭНД!



Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө санаснаа хэлмээр


Зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашгирмаар
Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ...

No comments: