Надтай хамт байхдаа хайрт минь чи
Жаргалтай байж чаддаг уу?
* * * * *
Сар хөшигний завсраар тусахад, сүүдэр нь
Чам дээр минь тусахвий гэж би босдог
Нар цонхны цаанаас ээхэд, туяа нь
Нүдийг чинь гялбаахвий гэж би хаадаг
Салхи хүүшлэн үлээхэд, жавар нь
Чамайг минь дааруулахвий гэж би тэвэрдэг
Сайхан үнэрт чинь мансуурахдаа, сэтгэл минь
Сэрээчихвий гэж хурайлдаг
Би чамтай байхдаа хамгийн жаргалтай, харин
Чи минь надтай байхдаа
Жаргалтай байж чаддаг уу?
* * * * *
Цаг оройтож, чи ирэхгүй удахад
Би өөрөөсөө асууна...
Хаалга чилж, чимээгүй ноёлоход
Бас асууна...
Тэр минь
Жаргалтай байж чаддаг болов уу?
Нийтэлсэн: Аrolob
1 comment:
I hope you found the answer to this Big Question.
Thank you for posting it and say thank you to Arolob who wrote such a heart warming and challenging message.
Люблю Тебя как никого ещё ни разу не любила.
Post a Comment