Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Sunday, March 11, 2012

ЭЭЖҮҮДДЭЭ ӨРГӨХ ҮГЭН ЦАЦЛААС...

…Эх- бvхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сvvн мөрөн
Ижий мөрөн
Vрээ л дагаж урссан
Vйлийн vртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн…


* * *
…Эмээгийн vvрдэг арагны vдээр
Тас vсэрсэн тэр өдөр
Би төрсөн
Хөөрхий минь өвдөхдөө базсийм гэнэ лээ
Ижий минь биеэ хуурайштал
Цусаа асгасан тэр өдөр
Би төрсөн
Хөх уулсаа гомдоохооргvй хvн явахийм гэнэ лээ…
* * *
…Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сvvдэрт хярахад сэрvvхэн…
* * *
…Би гэдэг
Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа урган ургаж
Эх газарт хvрvvтээ
Дээшээ урган ургасан
Цаг тооны vргэлжлэл
Цагаан сvvний ургамал…
* * *
…Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлvvлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж бодохноо
Эх бvхний хайрыг цуглуулж
“Энхрий” vрдээ өмсгөсөн байж…
* * *
…Болгоомжгvй багын зан хатгаж
Бороо дусаж байгаа юм уу гэж асуусан
Тийм ээ, миний хvv гэж ижий минь
Тэнэглэхийг минь нуусан
Бодлын “vvлтэй” ижий минь
“Бороошиж” байсан нь тэр юм билээ
Нуусаар байтал нь асгарсан нулимс
Нvvр оносон нь тэр юм билээ…
* * *
…Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан…
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нөмөрч унтдаг байсан…
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан…
* * *

Б. Лхагвасүрэн

No comments: