Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Sunday, March 4, 2012

БҮСГҮЙЧҮҮДДЭЭ...



...Сэтгэл зүрхээрээ онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та ТЭНГЭРИЙН ХҮН
Санахын төдийд нулимс мэлтрэм хайрын тэнгэр
Бүсгүй минь та БУРХНЫ ХҮН


Тэнгэр газрын хооронд нар болон гэрэлтэж
Тэнгисийн шуургыг ч номхотгон гоо үзэсгэлэнгээрээ дагуулж
Тэрлэгэн дотроо үрээ өлгийдөн бүүвэйн дуу аялаж
Тэсгим хүйтнийг ч бүлээцүүлэн хайрандаа уяруулсан бүсгүйчүүд минь
Цацрах нарны туяанд гоо үзэсгэлэнг харуулж
Цайны дээжээ өргөн орон дэлхийдээ залбирч
Цаг нарыг ч умартан биднийхээ төлөө бүхнээ зориулсан
Цайлган сэтгэлт бүсгүйчүүд минь та нар бүгд бурхадаа
Бүсгүй минь та ихэмсэг бай
Бүр дээшээ эрхэмсэг орш
Бүрэг зандаа бүү хүлүүл
Бүдэрч унасан ч бардам бай
Бүлээн нулимсаа бага урсга
Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла
Бүсгүй заяандаа бяцxан тайвшир
Талын жавар шиг сэхүүн бай
Тангад ном шиг битүү бай
Тааж баршгүй оньсого мэт бай
Тансаг баян танхил бай
Тавилан заяандаа эзэн бай
Бүсгүй минь та ихэмсэг бай...

No comments: