Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Thursday, April 12, 2012

САЙХНААГИЙН СОНИНООС...


Өнөөдөр Сайхнаа маань алсын Америкаас утасдаад бид 2 бараг 5-6 цаг орчим шавайгаа ханатал буу халлаа. /ярьж дуусах үед Чикагод үүрийн 4:30 болж байна гэсэн/.  Байж байгаад нэг залгахаараа ярих гэж ёстой нэг цөм авч байгаам чинь, миний утас бараг улайсах дөхсөөн. Тэгээд зах зухаас нь найзууддаа жоохон сонирхуулъя гээд.
Сүүлийн үед ангийнхны сонин нээх бичигдээгүй санагдана, залуу насаа дурсан залуужиг гээд хайр майрийн сэдэв түлхүүхэн орууллаа блогтоо  /хайрлахад насны хязгаар үгүйээ гээд, бас нас юу юм бэ зүгээр л цаасан дээр бичдэг тоо ш дээ гэж бодож модооол.../. Сайхнаа маань хэзээний л дайчин цоглог зангаараа Америкт ч бас гялалзаал, ганц дайчин ганцаардахгүйээ гэээл үзээд байгаа. Сая цагаан сарын үеэр ангийнхныхаа утасны дугаарыг харж байгаад бүгдэн рүү нь залгаад, зарим нь утсаа авч таарахгүй, гэхдээ л нилээн хэдэн хүнтэй ярьсан гэсэн. Бид нар сурагийг нь гаргаж амжихгүй байсан Энххишигтэй хүртэл ярьсан гэсэн шүү, Сүхбаатартаа 17, 21-тэй 2 хүү нөхөртэйгөө 4-үүлээ амьдраад багшилж байгаа гэнэлээ. Сайхнааг ярьсан чинь баярлаад сүйд болж байна гэсэн. Алтаа, дизель Чимгээ, Төөгий, Хишгээ, Оогий гээд нилээн олон хүнтэй ярьсан гэсээн. 2013 оны сүүлээр монголдоо буцаж ирээд шинэ жилээр ангийнхантайгаа бут авна гэж байналээ. Баянмонгол хороололд байр авсан, тэндээ ангийнхнаа цуглуулаад касиогоо тоглож дуулаал, банштай будаатай цайгаа чанаж уугаал, дизель маань Дундговийн 40 литр айрагтай ирнэ гэсэн тэрийг нь дундаа тавьж байгааад хуруудаал, дэмбээдээл, хөзөрдөөөл үнэн тасархай шоудна гэсээн.  Тэднийд очих хүн бүр гэртээ 200 ширхэг бууз хийгээд авч очно, тэгээд Сайхнаа маань хүн тус бүрийхийг пакетанд хийгээд дээр нь нэрийг нь бичээд мангар том хөргөгчиндөө хийгээд хадгалчна, ангийнхнаас зочилж ирсэн хүн бүрт тэрний бууз гээд нэр устай нь зарлаж байгаад жигнэж өгч байх болно, иймд амтгүй бууз хийвэл онигоонд орно шүү гэдгийг анхааруулсан.  Бас монголд ирээд яг "Аман хуур"-ын Соном өвгөн шиг үгнээс нь огт гардаггүй, та л мэддэг шүүүдооо гээл сууж байдаг тийм өвгөнтэй болно гэсэээн.  Уг нь бол нүүрээ будаад нөгөө хувцсаа өмсцөн байхад зүгээр Буянт-Ухаад буунгуутаа л шууд борлогдох нигууртай байгаа гэсэн шүүү ккк. За тэгээд өнөөдөр найзтайгаа ярьж үнэн кайф авлаа ... ойрд гэрээс гараагүй, ээж сонсголын бэрхшээлтэй болохоор тэмээ гэхээр урдаас ямаа гээд олигтой ч ярьсан болохгүй, бараг л "Халтар царайт"-н Королиа болох нь дөхөж байлааа гэж...
ЖИЧ: САЙХНААГИЙН УТАС - 98305154   Жи-мобайлтай хүмүүс нетд байх үед нь залгаад чөлөөтэй ярьж болно, үнэгүй Жи-тэй бол утасны цэнэг чинь л мэдэх хэрэг...

No comments: