Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар
Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг
Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд
Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар
Арван наймтай танхилхан охины ааш шиг
Аялагхан зөөлөн салхи нь сэмхэн намилзаад
Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд
Аяа, ирж яваа цаг юутай сайхан санагдана вэ...

No comments:
Post a Comment