![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjz8dxS1enWwJAe4S52bRMpGr4yTiMrJo_EiyTqFXJUb-I4vTHpLum-NqNhoqWtY0SFi4Ulz4ojhiJ6IR0GofGpFzlCdbv2IaQaAh_dtlAgmAP8sXFdHtC_IyImv_RR-dzoAOWBc6L0U_F5/s320/tsagaan_sar_tamgatai-middle.jpg)
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа сар шинэдээ сайхан шинэлээрэй!
* * *
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй!
* * *
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өтгөс халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй!
* * *
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй...
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
************************************************
Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө авдраар full
Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул
Ондоо ок Сардаа сак
Ноён нуруу тэгш
Nо problem амьдраарай!
No comments:
Post a Comment