
Би чамайг хайрлахдаа
Тодхон алсын ододын гэрлийг түүж ундаа бэлддэг
Тунгалаг гэгээн саранд найраг дээжилж өргөдөг
Би чамайг хайрлахдаа
Тэнгисийн цэнхэр мандлаас нарны туяа цуглуулж
Тэргүүлэгч цэцэгсийн дэлбээнээс шүүдэр түүж хадгалдаг
Би чамайг хайрлахдаа
Зүг алсын тусгаараас сэтгэл сэмлэн санаж
Зүрхэн хэлбэрт бадгуудаар шөнийг аргадаж суудаг
Би чамайг хайрлахдаа
Мэндийн ялдам үгсээс чинь рашаан бүтээн хүртэж
Мэлмийн хурц гэрлийг чинь сэтгэлдээ зурж суудаг
Би чамайг хайрлахдаа
Дурлалын халуун бадгуудаар хур бороо цутгуулж
Дэгжин хээнцэр мөрүүдээр энхрийлж бас эрхлүүлдэг...
No comments:
Post a Comment