![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhqoRBHRivX48e9z72Yz3UUpSm6m45fYj8eeOFt9FZ3KFXDEED7VrgZIJCaob7ym-CEcjKABoRy8jxioN0v2w2da2DLJ6FM8ZjhzgWAlG-krrRPX2Yy0fDy9Rss95WRRaBtLirWwdIowPyA/s320/ach1.jpg)
2012 оны 2-р сарын 20 буюу XYII жарны төмөр туулай жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын билгийн тооллын 29-ний цагаагчин гахай өдрийн өглөөний 9 цаг 35 минутад 3,9 кг жинтэй мундаг том ач охин мэндэлж, ингээд нэг л сайхан нартай өдөр бабушка болдгийн байжээ гэж... Нөгөө нэг баргийн юманд сэтгэл хөдлөөд сүйд болоод байдаггүй хөлдүү маркийн хүн чинь энэ нэг бяцхааан улаан амьтныг хараад цээжний гүнээс хайр ундарч, өөдсийн чинээхэн нүүрнээс нь харцаа өчүүхэн ч салгаж чадахгүй байгаааа. Нүд ам нь нээлттэй үед харсан сонжсон хүмүүсийн үгээр бол охин юм байжээж "манай талын" өвөөтэйгөө мангар адилхан юм гэлцнэлээ...