Бас л нилээн хэд хоног яригдаж байсан уулзалт маань саяхан 8-р сарын 18-ны орой боллоо. Ноднингийн "22 жилийн дараа..."-г бодвол нээх ч олон хүн цугласангүй, гэхдээ ч бас ганц нэг ойрд огт уулзаагүй хүмүүс ирсэн шүү. Өмнөговийн Алтаа бид 2 семинараа тараад хамгийн түрүүнд очицгоосон /Ягаанаа шоуменежерийн санаачлагаар Бөмбөгөрийн урд талын Martell-д 19 цагт цуглахаар тохирсийн, өмнө нь Хэнтийн "дэмий гонзгойг" ирэхэд манайхан энд нийлсийн гэнэлээ/. Тэгээл 2-уулаа яг цагтаа очоод ярьж нилээн суусооон, тэгж байтал гаднаас Баяраа дарга Оогий 2 бөөн дуу шуу болцон ороод ирлээ. Тэгсэн мань 2 төгссөнөөс хойш огт уулзаагүйн байхаа, Оогий жоохон халаалттай маркийн дуу нь чангарцан ангийн даргын өөр болсныг гайхааал.... Дараахан нь Яак маань салхи татуулсаар л давхиад ирлээ /ороод ирэнгүүт нь орчны байдал эрс өөрчлөгдөөл хөдөлгөөнд ороод эхэлдгийн/. Нөгөөх чинь сүр сар хийтэл давкиж ирээл, бид хэдийг чинь комаандлааал, наана чинь суухад онцгүй, өөр танхимд нь янзтай гоё ширээ засуулж суунаа хө гэээл мань хэдийгээ дагуулаал нүүцгээлээ. Тэгээд ширээ нийлүүлж бариаал сууцгаалаа, даргаас бусад нь пиво авцгаалаа. Удалгүй Төөгий, Цээгий 2 ирээд басчгүй нилээн хэдүүлээ болчлоо. Тэгсэн би нэг нутгийн брэнд гээд 0,75тай Чингүнжав архи, жоохон утсан загас авчирснаа өгмөөр байдаг, дарга маань рестораны зөөгч, зохион байгуулагч нараас их эелдэг боловсон байдлаар зөвшөөрөл аваад задлах гэтэл халгаадгүйдээ тэд нар... гэтэл Яакийн маань юм нь огцом хөдлөөд тэр зөөгч, зб нарыг нь ташраар нь загнаж хаяад, ахиж танайхаар ирэхгүй мирэхгүй гээл, өшөө гоё газар очицгооё гэж гарч яваад хажуухан талд нь "үхэр тэрэг" ч гэлүү бас нэг нилээн томдуу ресторанд орцгоолоо /тэнд Бөмбөгөрийхөн шинэ жилээ тэмдэглэдгийн гэсэн/. Харин ч сохорсон биш завшив гэгчээр ёстой дажгүй газар байсан шүү, бидний сууж байсан 2 давхартаа гадаа салхилах тагттай, ширээ сандалтай, доороо диско талбайтай... зөөгч, зб нар нь их хөөрхөн ааштай, юу л хүснэ дор нь биелүүлээл, үхрийн хэлэн зууш захиалаад хүн бүрт оногдохоор хүрэхгүй болохоор нь Төөгий зөөгчийг дуудаж тэр дор нь нэмүүлж тавиаал... тэгээд нөгөөдхөө задлахаар асуутал зб нь дуртайяа зөвшөөрөөд рюмка авчирч өгөөөл... /үнэхээр дажгүй байгаа биз/. Тэнд байхад Оюука нэмж ирсэн цав цагаан хувцастай супер хүүхэн.
Тэгээд нөгөөхөө тойруулцгаагаад хөөрхөн халцгаасооон. Бүр орой бараг 12 дөхөж байхад цоглогоороо Яак, Төөгий 2 диско, диско гэж орилж байгаад хөгжмийг нь тавиулаад Оогий, Алтаа тэр 4 доошоо бууж зад дискодож гарлаа. Тэнд байсан баахан залуучууд ирж нийлэээл... тэгсэн нэг жоохооон шар завьжтай ангаахай шиг юм Яаакийг маань эргүүлээд /одооны хүүхдүүд үнэн бүтэхгүйээ, хүүгээс нь ч жоохон юм байж.../. Бид хэд шөнийн 1 цаг болж байхад арай гэж Яаакийгаа алдчихалгүй авч гараад гэр гэр рүүгээ таксидлааа....
Жич: Зурагийг өмнөх ИХ МОНГОЛын зурагтай нэгтгээд "23 жилийн дараа..." нэртэй тавилаа.
+ Балай юм шиг баахан идсэн ууснаа бичээд хамгийн гол зүйлсээ орхисон бншдээ: 1. Жиймаагийн маань хүү КТМС-ийн 2-р курст сурч байгаа, Баяраа дарга сураглаж байгаад олсон гэнэлээ. Тэгээд ойрын үед хуримтлалын мөнгөө цуглуулж байгаад 500.000-г өгье гэж шийдэцгээсэн. 2. ОБДС төгсөлтийн 25 жилийн ойгоо Хөвсгөлд "Сүхбаатар" хөлөг онгоцон дээр 2013 оны 7 сарын 15-нд тэмдэглэхээр ярилцсан /хугацааны хувьд өөрчлөгдөж болзошгүй/.
Хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөдөлгөж чаддаг ганц зүйл бол ХУВИРШГҮЙ ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ юмаа... /Dedicated to our dearest classmates, who have filled our heart with sunshine for 26 years.../
Ухаарлын үгс...
Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.
A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!
Wednesday, August 24, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment