Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Friday, August 5, 2011

Сониноос№2....

Хэд хоногийн өмнө ИХ МОНГОЛ-д уулзах талаар яригдаж байсныг санаж байгаа байх. Уг нь Хэнтийн өндөр Нарааг ирсэн сурагаар уулзалт товлож байсан боловч нөгөөх маань хотоос гадагш амралтанд байгаа болохоор ирж чадахгүй нь тодорхой боллоо. Ингээд нэгэнт ярьсных боломжтой хэд нь ч болов уулзацгаая гэтэл хэзээний л нөгөө 5-р группийн бөөн дурын уран сайханчид болох Цоомко, Ягаанаа бид 3-с өөр хүн байдгүйдээ, Холбоо бариснаас: Оюука эмнэлэгт дүүгээ сахиж байгаа, Төөгий хотоос гадагш ажил гараад явсан г.м шалтгаанаар ирж чадсангүй. Ингээд "ганц дайчин ганцаардахгүй" гэгчээр мань 3 ИХ МОНГОЛ-д уулзлаааа. Арвин, бас мөнгөнд хэмнэлттэйг нь бодоод литр литрээр нь том аягатай пиво аваад суулаа. ИХ МОНГОЛ-д гадна доторгүй хүн пиг, ялангуяа гадаадууд их байналээ. Тэнд "Алтан ураг" г.м ардын урлагийн хамтлагууд тоглолт хийдэг бололтой, оройхон нэг хамтлаг "Жалам хар" г.м хэдэн цоглог аялгуугаар бут аваад, бас нэг эмэгтэй дуучин манай нутгийн дархад дууг их сайн дуулж бнлээ. Мань 3 пивондоо жоохон халцан, угийн сэтгэлийн хөдөлгөөнтэй цоглогоороо Яак маань л хөгжмийн хэмнэлд тогтож ядах уралдааны морь шиг дүүхэлзээээл, Цоомко бид 2 бол яахавдээ, угийн л хөдөлгөөн удаантай, хөлдүү маркийн 2 гар Яакийгаа хараад л баясаад сууж байлааа.....Тэр орой бид 3 болсон болоогүй хэдэн зураг дарсөөн, Их Монгол дотор, бас Битлс-ийн хөшөөний дэргэд г.м. Даанч миний laptop аппаратны кард-г таньдгүй, тэгээд энэ удаад сонирхуулж амжсангүй,/ хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг дургүй хүрмээр.../
Дараагийн сонин: Энкуш маань Солонгос-с ирсэн. Сонссон даруйдаа бид нар холбоо бариад хэзээ очиж эргэх талаараа зөвлөлдөн, даргын саналаар ойрын хугацаанд очиж хөл дарж ядраагаад яахав, хэд хоногоос эргэцгээе гэж тохирлоо. Харин би хүлээж тэвчихгүй аль эрт гүйгээд очицооон. Энкуш маань их сайхан өнгөлөг, цоглог бнлээ. Надаас өмнө Тунгуш очсон бсан, бас Тунгушийн маань охидууд гэр орны ажилд нь туслаад сайхан байналээ, найз нөхдийн тус ийм үед л үнэхээр чухал юмдаа гэж өөрийн эрхгүй бодогдож бсан шүү....

No comments: