Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Wednesday, January 4, 2012

Чамгүй 7 өдөр. 6 шөнө...

/Хэлэх гэсэн санаа нь дажгүй санагдахаар нь энэхүү бичлэгийг сонирхуулахаар тавилаа./
Чи ахиад л явлаа. Чимээгүйхэн инээмсэглэж, уруул дээр зөөлөн үнсчихээд чи минь ахиад л явчихлаа. Би үлдсэн. Үлдэхдээ чиний эзгүй чилийсэн урт долоон өдөр, зургаан шөнөтэй хүссэн хүсээгүй эвлэрч, хөтлөлцөн зогссоор хоцорлоо...
Чи явж, би үлдсэн тэр амралтын өдрүүд там шиг л өнгөрөв. Буйдан дээр хэвтэж зурагт үзсэн. Бүх киноны гол дүр чи болж харагдаад, би солиорч байх шиг санагдсан. Хоол хийж идсэн. Хамт суугаад инээмсэглэн иддэг чи үгүй болохоор хоолой давсангүй. Нойроо эртхэн дуудахаар уулзах дуртай улаан виног нь аягаллаа, хамгаас амттай “хачир” нь эзгүй болохоор хуурай wine ус шиг орж, мөс шиг жиндүүлэв. Дэргэд минь 5 өдөр, 4 шөнө надад хань болон чамайг хүлээнэ.
Чи явж, би үлдсэн ажлын өдрүүд нэгэн хэвийн. Өглөө хий тэвэрч сэрнэ. Урамгүйхэн босож, халуухан хөнжлөөс улавч руу шилжинэ. Угаалгын өрөө- хувцасны шүүгээ- босоо толины хооронд эргэлдээд хаалганы түлхүүр торхийн дуугарахад санаа алдах зүрхэн хэмнэл цахилгаан шатанд үргэлжилнэ. Гарын хуруу гар утасны товчлуур дээгүүр өдөржин бүжиж, уруул болон чих чамтай намайг учруулах гэж хэрдээ л зүтгэсэн ажлын өдрүүд нэг хэвийн өнгөрлөө.
Чи явж, би үлдсэн долоон өдрөөс зургаан шөнө нь урт байлаа. Чиний эзгүйд орчлон надаар тохуурхаж, бага тоо нь ихээсээ хүчтэй болох нь хачирхалтай.
Цаг хугацаа авилга авдаггүй болохоор одоо надад ганцхан л зам үлдсэн. ХҮЛЭЭХ.
Чи явж, би үлдсэн 7 өдөр, 6 шөнийн дараа... хайр буцална.
Нийтэлсэн: arolob

Friday, December 30, 2011

Пусть твоя жизнь в Новом году будет как шампанское - легкой, волнующей, прекрасной и бьющей через край...


В Новом году желаю: 12 месяцев без болезней, 53 недели всего хорошего, 365 дней счастья, 8760 часов успеха, 525600 минут любви и 31536000 секунд приятных моментов!!!

Tom Cruise
Angelina Jolie
Aishwarya Rai
Arnold Schwarzenegger
Jennifer Lopez
Amitabh Bachhan
& Me..
All the Stars wish u a Very Happy New Year!!!
hehe...

Wednesday, December 28, 2011

САЙН БАЙНА УУ, ХӨӨР БАЯСЛААР ДҮҮРЭН 2012 ОН МИНЬ!

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ.

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэе …
HAPPY NEW YEAR!!!


Tuesday, December 27, 2011

ДЭЖКА-даа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!


Өнөөдөр чиний хорвоод мэндэлсэн өдөр
Үлгэрийн цэнхэр орчлонд зочлон ирсэн өдөр
Өнөөдөр чиний ертөнцөд мэндэлсэн өдөр
Үүрийн шаргал наран тосож угтсан өдөр...
НАЙЗ ЧАМДАА САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ! Мигаа, Энкуш болон 5б-гийн найзууд нь.

Friday, December 23, 2011

Цоо ШИНЭ 2012 он айсуй....

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЬЕ, НАЙЗУУДАА!


Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусмааргүй аялгуу шиг
Эгшиглэн, надтайгаа энд үлдээч
Жавартай, янагийн болзоотой
Ялдамхан гоёмсог үдшүүд минь
Уйлмааргүй амьдралын
Гэрэл гэгээ надтайгаа үүрд үлдээч....

С НОВЫМ ГОДОМ, МОИ ДРУЗЬЯ!


...Новый год от сосны, от сосны мне оторви иголочку
Гуляет новый год, пацаны всей страны и поют девчоночки
А ты мне в новый год от сосны, от сосны мне оторви иголочку
Гуляет новый год, пацаны всей страны и поют девчоночки….

HAPPY A NEW WONDERFUL 2012 YEAR!


...Happy new year
Happy new year
May we all have a vision now and then
Of a world where every neighbour is a friend
Happy new year
Happy new year
May we all have our hopes, our will to try
If we don't we might as well lay down and die
You and I...

Monday, December 19, 2011

С ДНЁМ РОЖДЕНИЯ ДОРОГАЯ ЭНКУШКА!



В этот праздничный и яркий день
Мы желаем тебе море счастья,
Пусть минует тебя горя тень
И обходят стороной ненастья.
Мы хотим, чтоб ты тонул в любви,
Задыхался в денежных потоках.
Исполнялись, чтоб желания твои
В бурной жизни светлых переходах.
Что еще у нас осталось?
Вроде всё; а в подтвержденье
Еще разик – С ДНЁМ РОЖДЕНИЯ ДОРОГАЯ ЛЮБИМАЯ ЭНКУШКА!

Tuesday, December 13, 2011

С НАСТУПАЮЩИМ НОВЫМ 2012!

Скоро Новый-Новый 2012!!! Песня нашей молодости!!! С Новым счастливым годом!!!....

Monday, December 12, 2011

С новым годом!

Да, скоро Новый год.И снова будет играть эту песню Стрелки, и вспоминать молодость..... 2011г подходит к концу.