Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа эгч нь байх гэж
Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилтын түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа хэмээн хэлүүлэх гэж
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ, миний найз
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баяслаар дүүрэн яваарай!
5Б-гийн бүх найзууд нь.
No comments:
Post a Comment