Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Wednesday, August 29, 2012

Админы зүгээс...

Сайн байцгаана уу, миний хайрт найзууд аа
Ойрд хувь, хувьсгалын ажилд дарагдаад блогтоо ч орж чадалгүй нилээн хэд хоночихож, тэгээд өнөөдөр зориуд ажлын дараа цаг гарган сууж байгаа нь энэ. Блог маань ороогүй удаад тэр үү, цэнхэр өнгө нь жоохон гандчихсан ч юм шиг хэ хэ...
Наадмын хоёр дахь өдөр буюу 7-р сарын 12-нд Оюука, Энкуш, Ичко,Хишгээ, Цоомко бид хэд уулзаж жаахан ярьж сууснаас хойш ахин уулзалдах зав, боломж гарсангүй. Уг нь Ичкогоос тэр өдөр авахуулсан зурагаа авч байгаад бичлэг оруулъя гэж бодож байсан боловч мөд зав гарч уулзаж чадахгүй биз гээд өнөөдөр блогтоо салхи орууллаа.
Тэр өдөр нилээн адал явдалтай уулзацгаасан. Эхлээд манай гэрт уулзахаар тохиролцсон боловч Дагваа гэдэг "солигдмол үүлтэй цаг агаараас" болоод байршил өөрчлөгдөн 10-р хороололд нэг дэлгүүрийн гадаа уулзаж өөр тийшээ явахаар болцгоолоо. Сониноос Оюука тэр өдөр рекорд тогтоон хамгийн түрүүнд цагтаа ирээд болзсон газраа хамгийн сүүлийн хүнийг иртэл бараг 2 цаг зогсож, тэвчээрийн үлгэр жишээ үзүүлсэн. Би будилсаар байгаад хамгийн сүүлд ирэн,  цаг яс баримталдаг зарим хүмүүсийг аймаар уурлуулсан... гээд нилээн юм болсон.
Тэгээд хотын төв орж нэг газар сууж ярьцгаангаа жаахан пиводсон.
Сайхнаагийн америк дахь наадмын сонинг блог чаатаас сонсоод их баярласан шүү. Сайхнаа найз минь, хааяа завандаа блог чаатад сониноо бичиж үлдээж байгаарай, за.
Хишгээ хааяа сониноо өгүүлсэн жигтэйхэн урт смс ирүүлдгийн, заримдаа ажилдаа сатаараад  хариуг нь бичихгүй мартаад жоохон гомдооноо. Өнөөдөр хальт залгаж амар мэндээ мэдэлцэж, жаахан ярилцлаа. Удахгүй уулзаж бөөн сонин яринаа л гэж байна. Манайхнаас хамгийн сонин ихтэй нь Яак байдгийн, бусад нь бол бараг байхгүйээ, ажил-гэр гэсэн ганц маршруттай хүмүүс. Гэхдээ зарим хүмүүст сүүлийн үеийн сонин байгаа ч байж магадгүй, ойрд уулзаагүй болохоор сайн мэдэхгүй л байна...Энэ удаад ингээд өндөрлөе дөөө, ялимгүй яарч бичлээ. 
Та нартаа бүгдэд нь хайртай шүү!

No comments: