Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Saturday, December 3, 2011

Аядуу зөөлөн бүжиглэ... /Ухаарахуйд нэмэрлэхүй.../

Дүүжин даажин дээр тоглох хүүхдүүдийг харж байсан уу?
Дүнгэнэн шуугих бороон дусал газар тогшихыг сонссон уу?
Эргэлдэн нисэх эрвээхэйг даган бүжиж явсан уу?
Элчит шаргал наран жаргахыг ширтэж байсан уу?

Ийм хурдан битгий бүжиглэ
Эгшигт аялгуунд нь зөөлөн бүж
Цаг хугацаа богинохон шүү
Цангинах хөгжим удахгүй дуусна...

Энхрий бяцхан үрдээ “Маргааш болъё” гэж хэлэхдээ
Эгэл хонгор нүдэнд нь гуниг хурахыг анзаарсан уу?

“Сайн уу? Юу байна?” гээд нэг утасдчих зав гаргаагүйгээс
Сайн найзаасаа холдож, нөхөрлөлөө унтрааж л явна уу?

Хаашаа ингэтлээ яарч, ийм хурдан амьдарна вэ?
Хажуугаар чинь аз жаргал зөрөөд өнгөрч байна шүү дээ
Орчлонгийн өдөр бүрийг яарч, сандарч өнгөрөөх чинь
Онгойлгож үзээгүй бэлгээ хаяж байгаагаас ялгаагүй шүү дээ

Уралдах хэрэг байхгүй ээ
Удаашрах хэрэгтэй
Дуу удахгүй дуусна шүү
Дурлаж, саатаж нэг сонсоорой...

Tim Ferris "The Four hour Workweek" номын хэсэг

No comments: