Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Monday, February 6, 2012

HAPPY BIRTHDAY to OYUNAA!

Happy birthday to you, this is your day.
On this day for you we're gonna love you in every way.
This is your day, your day, happy birthday to you, to you, to you.

Happy birthday to you, you're still young.
Age is just a number, don't you stop having fun.
This is your day, your day, happy birthday to you.
This day only comes once every year…


Go out and have fun...

Wednesday, February 1, 2012

Монголын БАГШ НАРЫН 46 дахь өдрийн БАЯРЫН мэнд!



...
Бүх найз нартаа, ялангуяа өнөөг хүртэл мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа найз ОЮУКА, ЦООМКО, ТУНГУУШ,ООГИЙ, ЦАЦАА, ЧИМГЭЭ*2, ОЮУНАА, ИЖЛЭЭ, ЖАК, ДООГИЙ,НАРКА, АРИУНАА нартаа онцгойлон энэхүү баярын мэндчилгээг дэвшүүлж, буман олон шавь нартаа хүндлэгдсэн буянтай сайхан багш байгаарай гэж хүсэн ерөөе!
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.

Жич: Нарт ертѳнцѳд байхгүй
Нандин сайхан алба
Гагцхүү багш хүнд заяажээ
гэж хэн хэллээ ...
Каменский чинь кино жүжигчин бил үү гээд далийгаад байвал яахав...ккккк

Ягаанаа найздаа...

1-р сарын 28-нд Яаакийн маань төрсөн өдөр тохиосийн, гэвч яг энэ үеэр нетд орох боломжгүй байсан тул мэндчилгээ дэвшүүлж чадсангүй. Харин Энкуш маань блогийн чатаар дамжуулж чин сэтгэлийн мэндчилгээг найзуудаа төлөөлөн хүргэсэн явдалд маш их баярлаж талархснаа Админы зүгээс илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд хожимдсон ч гэсэн цоглог найздаа зориулж дуртай киноных нь дуунуудыг тавихаар шийдлээ. Биднийг 1985 онд Оросд стажёроор сурч байхад найз маань энэ киноны гол дүрийн жүжигчин Митхун Чакрабортид бараг л дурлачихсан, тоглосон кинонуудыг нь ахин дахин үзэээл, зураг хөргийг нь сэтгүүлээс хяргаж авч нандигнаал, их хөөрхөн хөгжилтэй байж билээ....



Saturday, January 21, 2012

ЧАМД...


Чи миний зүүдэнд ирдэг
Чимээгүй мөртлөө уярмаар эгшиг гэдгийг би мэдэрдэг
Би чиний зүрхэнд байдаг
Битүүхэн мөртлөө илхэн орших хайр байхыг би хүсдэг
Чиний дүрийг мөрөөдөж сэрчихээд
Чинээ мэдэн дотроо уйлдгийг чи мэдэхгүй лдээ.
Чамаас ирсэн байгаасай гэж тэр зүүд болгоныг
Чангаас чанга тэврээд, явуулмааргүй байдгийг чи мэдэхгүй лдээ.
Ганцаардлын эгшиг надаас, бас чамаас уянгална
Гар гараасаа хөтлөлцөөд тэр уянгыг мартахсан
Уйтгартай, дүнсгэр байдлаасаа залхсан ч, өөрчилж чадахгүйдээ
Ухаангүй байгаа зүрх минь шимшрэн шимшрэн харамсана...

Wednesday, January 18, 2012

ЦАГ ХУГАЦАА ГЭЖ...


Цаг хугацаа гэдэг юуг ч үл хүлээн, үл хүндэтгэн өөрийнхөө замаар явах ажгуу. Заримдаа харгис ч юм шиг. Уйлж дуулан гуйгаад ч эргэж харахгүй. Хашгирч загнаад ч сонсоогүй юм шиг. Уур хүрмээр. Гэхдээ заримдаа түүний энэ зан надад таалагдах. Урваж шарвахгүй, хэн нэгний ятгалганд орохгүй, хэн намайг юу гэж бодох бол гэж санаа зовохгүй...
Цаг хугацаа тийм байх тусмаа үнэ цэнэтэй ажээ. Түүний шударга занг мэдэх учраас хүн бүр хожих гэж мэрийнэ. Хоцрохгүй гэж хичээнэ. Чадахгүй бол түүнд гомдоллохгүй, өөртөө буруу өгч дараагийн удаа алдахгүй гэж амлах.
Цаг хугацаа цэл залуугаараа. Тэр над шиг нас явж байна даа гэж халаглахгүй. Нүүрэнд нь үрчлээ нэмэгдэж, хөдөлгөөнийх нь хурд удаашрахгүй. Халуунд хөлсөө гоожуулж, хүйтэнд хөлөө тэврэн суухгүй. Тэр хаа нэгтээ бас хоргодож үлдэхгүй.
Цаг хугацаа яг л ганц бие гоонь эр шиг. Эсвэл ганихарсан бүсгүй шиг. Тэр самсаа шархируулан хайлуулах хайр энэрэлийг мэдрэхгүй. Тэр үргэлжлэл үгүй, бас төгсгөл үгүй. Цаг хугацаа чамайг би чухам ийм л болохоор чинь хайрлаж, бас өрөвддөг.
Цаг хугацаа – Хэрэв чи хүн байсан бол би чамд дурлах байлаа...
гэж нэгэн бүсгүй Arolob бичжээ.

Thursday, January 12, 2012

ЭМЭЭ БОЛСОНД НЬ БАЯР ХҮРГЭЕ САЙХНААДАА!


Найзын маань хайртай охин Дээгий 4кг гаруй жинтэй, 55 см өндөр аварга том эр төрүүлэн Сайхнаа маань эмээ болжээ. Үнэхээр сайхан баярт мэдээ! Найзынхаа ямар их хөөрч догдлон, хөл нь газар хүрэхгүй гүйж явааг сайн төсөөлж байнаа. Ингээд андууд нь чинийхээ баяр хөөрийг хамт хуваалцахаар алсаас хундагаа тулгацгаалаа шүү, ариухан хүслээ шивнээд ахиухан тогтоочоорой хайрт найз минь! 5Б НАЙЗУУД НЬ.
Миний сайхан эмээ
Таныгаа санахаар нутгаа санаж
Нутгаа санахаар таныгаа санах юм
Бага балчир нас минь таны дэргэд өсч
Бурхан, Хайрхан, Төхөм гуравыг таньтай хамт дээдэлж
Уужим сайхан сэтгэлийг тань санаа оюундаа шингээж
Ухаант буурал таныгаа бурхан мэт санаж явна.
Өөрийн минь амьдралын салшгүй нэгэн хэсэг
Өөдөсхөн жаахан насаа тантай хамт дурсая
Өргөсөн дээжийн тань цацал бүрийн тоолонгоор
Өгөөмөр эмээ тандаа сөгдөж мөргөе
Хийсэн зулын тань гэрэл бүрийн илчээр
Хайртай эмээ таныгаа хүндэтгэн биширье
Өчүүхэн надад зориулсан өгөөмөр их хайрыг тань
Үр хойчдоо ч гэсэн өвлүүлж би чинь үлдээе...

ТУНГУШДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!



Энэ хорвоод хүн болон мэндэлж
Ээжийгээ баясган, аавыгаа догдлуулан
Айл гэрт аз жаргал нэмэн
Монгол Улсад бүл нэмэн
Хүмүүн заяанд од нэмэн ирсэн
ГАЙХАМШИГТ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
Өчигдрийн алдааг давталгүй
Өнгөрснийг харж харамсалгүй
Өнөөдрийн төлөө
Өөрийгөө ялж амьдраарай...
ХАЙРТАЙ ШҮҮ! MIGAA & ENKHUSH болон 5Б НАЙЗУУД НЬ. 2012. 01. 12

Sunday, January 8, 2012

БЯЦХАН АВЬЯАСТНУУД

Сүүлийн жилүүдэд зарим улс орнууд өөрсдийн авьяаслаг хүмүүсээ тодруулах зорилгоор төрөл бүрийн шоу зохион байгуулж байгаа билээ. Энэ үеэр үнэхээр санаанд оромгүй гоц авьяастнууд гарч ирэн дэлхийг шуугиулах явдал цөөнгүй гарч байна. Ингээд зарим бяцхан оролцогчдын үзүүлбэрээс сонирхуулахаар тавилаа.
1. "Авьяаслаг Америкчууд"-ын хамгийн бяцхан дуучин


2. Оросын Днепропетровскийн 6 настай сэргэлэн, хөгжилтэй охин

3. Солонгосын өнчин, тэнэмэл хүү дуурийн дуучных гэмээр хоолойгоороо үзэгчдийг алмайруулав

4. Энэ бяцхан охин их том дуучны дууг дажгүй дуулж байна

Saturday, January 7, 2012

Сонгодог хөгжмөөр стрессээ тайлцгаая...

MP-ндээ сонгодог хөгжимнөөс багцаар нь суулгаад, хаа явсан газраа сонсож байгаарай. Сонсохдоо дотор нь ор, уус, урлагийг мэдэр. Өнөөдрийн түгээмэл хөгжмөөс ямар их ялгаатай болохыг нь та нар ойлгоно. Вивалди, Шопен, Брамс, Чайковский, Франц Лист нарын урын сангаас санал болгож байна. Ялангуяа Вивалдигийн 4 улирлыг сонсоод автобус, таксинд явж байхад дотор нь байгаа бүх хүмүүс яагаад ч юм нэг л намбалаг, хүндэлмээр санагдаж, түгжрэлд яваа машинууд хүртэл хөгжмийнх нь аяар хөдлөх шиг санагдана. Өөрийгөө үнэт хүн гэдгээ мэдрэх нэг арга бол сонгодог урлаг яахын аргагүй мөн билээ.
Энд дэлхийн хамгийн гайхамшигт аялгуунуудын цуглуулгаас бүрдсэн бичлэгийг тавилаа. Нүдээ аниад кайфтайгаар сонсонгоо стрессээ тайлаарай, найзууд минь...